Алхалт хэмээх аз жаргалын эх

Twitter Print
2022 оны 09-р сар 28-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

АЛХАЛТ ХЭМЭЭХ АЗ ЖАРГАЛЫН ЭХ

Сингапурт хоёр долоо хоногийн турш өдөрт 10 мянга алхах юм бол Эрүүл мэндийн даатгалын сангаас 10 доллар өгдөг гэнэ.

Серотонин

“Алхахад серотонин гэх аз жаргалын даавар ялгарна. Серотонин даавраар “бороо оруулъя” гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатаарахгүй зөвхөн түүндээ төвлөр. Хөгжим сонсох, бичлэг үзэх зэрэг нь серотонин даавар ялгаралтыг бууруулах сөрөг нөлөөтэй.

Окситоцин

Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.

Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ.

“Өвчний 90% нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.

Алхахын ач тус маш их:

1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.

2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.

3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.

4. Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.

5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.

6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.

7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)

8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)

9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.

10. Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.

А.Ариунзаяа

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.