
Хүүхнүүдийн дунд "Цасан цагаан" нэрээр хэрэглэгдэх болсон Солонгос улсаас орж ирдэг дусал тарилга байдаг. Элэгний үйл ажиллагааг дэмжих арьсыг цайруулах нөлөөтэй болохоор нь хүүхнүүд ихээр хэрэглэдэг билээ.
Үр дүнгээ ч өгдөг учир нь витамин С өндөр агууламжтай тарилга бас глютатион гэх хүчтэй антиоксидантын найрлага байдагт оршино. Тэгвэл шаардлагагүй тохиолдолд элдэв дусал тарилга хэрэглэхээс зайлсхийхийг эмч нар зөвлөдөг. Гэхдээ хүнсээр "Цасан цагаан" -нд агуулагдах найрлагатай шим тэжээлийг авах боломжтой юм. Энэ бол үхрийн элэг.
Үхрийн элгэнд элгийг хамгаалах, эсийг хоргүйжүүлэх үйлдэлтэй хүчтэй антиоксидант "глютатион" ихээр агуулагддаг. Мөн витамин с агууламж өндөр байдаг. Үүний илрэл нь үхрийн элэг идсэний дараа шээс тод шар өнгөтэй гардаг нь хүнсээр авсан илүүдэл витамин с шээсээр гадагшилж байгаагын илрэл билээ. Иймд өдөр тутамдаа үхрийн элэг хэрэглэж байвал эс хоргүйжих, арьс өнгө орох мөн тэжээлийн эх үүсвэр глюкозоо бүрэн нөхөх боломжтой юмаа.
Хүндэтгэсэн: Цахим Эмч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.