Ухаалаг эмэгтэй тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргал гэдгийг мэддэг

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй хүн хүчирхэгжих тусам “эр хүний” ухаан дутдаг юм 

1.Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой. Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэлзүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихсэнэ.

2.Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой. Эмэгтэй хүн амьдралаа үрэхээргүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь танй хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.

3.Эр хүнийг сонгохдоо бүү яар… Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.

4.Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай, жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? – Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй – Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй – Тэр тийм ч царайлаг биш – Тэр бас үлгэрийн юм шиг баян биш – Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй – Тэр секс бэлгэдэл биш – Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй – Тэр хэзээ ч сээтэгнэж самбаганадаггүй – Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.

5.Өөдгүй эрчүүдээс хол бай. Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.

6.Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ. Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж яаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.

7.Ганцаараа байх нь зовлон биш. Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунидаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдал. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.

8.Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.

9.Сээтэгнүүр эр таныг хэзээд хуурна. Хэрвээ дурлалт залуу тань үдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хүүхнүүдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгүй. Хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг.

10.Донжуан сайн эцэг мөн үү? Хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол донжуанууд хамгийн муу эцэг байдаг гэдгийг бүү март. Хэрвээ та ийм хүнтэй ханилвал ханийн түшгийг мэдрэлгүй, амьдралын олон олон нугачаанд ганцаардан бүдрэх болно.

11.Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.

12.Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.

13.Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол… Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.

14.Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.

15.Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдгийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.