
ОХУ БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх 8100 км гаруй урттай "Сибирийн хүч" хийн хоолойн нээлтээ хийлээ.
"Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан ОХУ 2024 он гэхэд жилдээ 38 тэрбум куб метр байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэхийг төлөвлөж байгаа тухай Хятадын Синьхуа агентлагаас мэдээлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нар хоёр улсыг холбосон хийн хоолойн нээлтэнд цахимаар холбогдон оролцсон ба хоёр улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал болж буйг онцолжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, "Энэхүү үйл явдал ОХУ-Хятадын эрчим хүчний салбар дахь стратегийн түншлэлийг шинэ түвшинд авчирлаа." хэмээн мэдэгджээ. ТАСС агентлагийн мэдээлж байгаагаар "Сибирийн хүч" хийн хоолойгоор дамжуулан БНХАУ руу нийлүүлж байгаа байгалийн хийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх аж. "Сибирийн хүч" хийн хоолойн ажиллагааг хариуцсан "Газпром" компанийн Гүйцэтгэх захирал Алексей Миллер нээлтийн арга хэмжээний үеэр хийн хоолойн хавхлагыг нээсэн болохоо зарлаж, хоёр улсын төрийн тэргүүнд хандан, "Байгалийн хий БНХАУ-ын хий дамжуулах хоолой руу урсаж байна." хэмээн мэдэгдсэн байна.
2014 онд Крымийн хойгийг ОХУ өөрийн газар нутагтаа нэгтгэсэнтэй холбоотойгоор Европын орнуудад ОХУ-ын байгалийн хийн экспортыг бууруулах тухай яригдаж байх үед Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин нар ОХУ-аас байгалийн хий экспортлох 30 жилийн гэрээ байгуулсан нь ОХУ-ын хувьд маш том дэмжлэг болсон юм. Энэ жил ОХУ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа ба Хятадын төрийн тэргүүнээр Си Жиньпин томилогдсоноос хойш хоёр улсын харилцаа илт сайжирсан билээ.
Өнгөрсөн 6-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын харилцаа "урьд хожид байгаагүй өндөр түвшинд" хүрсэн хэмээн тодорхойлж байсан юм. Си Жиньпин Ерөнхийлөгчийн удирдлага доор хоёр улсын худалдааны эргэлт 30 хувиар өсч, 2018 онд 107.06 тэрбум ам. долларт хүрсэн болохыг Хятадын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.170.67.182) 2014-05-15 16:43orosuudaa galt tereg negent xudulsuun gutsmoi
Хариулах
Зочин
(103.26.194.2) 2014-04-14 19:13Энэ гахайг шүүх цаг болсон шүү.
Хариулах