Хуулийн хулгай!

Twitter Print
2021 оны 05-р сар 17-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Оюутолгойгоос экспортолж буй баялаг Эрдэнэтээс нэр төрөл, хэмжээгээрээ илүү мөртлөө Монгол улсад төлж буй татвар нь Эрдэнэтээс бага. Учир нь:

АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг

- Оюутолгой 5%

-Эрдэнэт19% -аар төлж байна.

Яагаад гэж үү?

Манай "урвагчид" Оюутолгойн захиалгаар 2009 онд гэрээ байгуулахын өмнө 4 хуульд өөрчлөлт оруулсан. Түүний нэг нь "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар". "Алт зэсийн 68 хувийн татвар " гэж нэрлэдэг байсан даа.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өссөн тохиолдолд өссөн үнийн зөрүүнээс нь нэмж татвар авах, гэнэтийн өсөлтийн татварыг Оюутолгойд үйлчилдэггүй болгож өгснөөр жилдээ хэдэн зуун сая долларыг гадныханд "бэлэглэж" байна.

Гэрээ байгуулах үед 5000 доллар орчим байсан зэсийн үнэ өнөөдөр бараг 2 дахин нэмэгджээ. Хэрвээ дээрхи хуулийг өөрчлөөгүйсэн бол нэмэгдсэн үнэ болох 5000 ам.долларынх нь бараг 68 хувь нь Монгол улсад орох байлаа.

Хуулийн хулгай хийж, гадныханд үйлчилсэн хүмүүс нь өнөөдөр гавьяа байгуулсны дайтай л өндөр албан тушаал хашиж явна даа.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.