Pfizer, Moderna компанийн вакцины эхний тун коронавирусээс 80 хувь хамгаална

Twitter Print
2021 оны 03-р сар 30-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Өвчнийг хянах, өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр Pfizer болон Moderna компанийн коронавирусын эсрэг вакцин нь коронавирусээс 90 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Pfizer болон Moderna компанийн коронавирусын эсрэг вакцины 2 тун коронавирусээс 90 хувь хамгаалах бол дээрх вакцинуудын зөвхөн эхний тунг хийлгээд 14 хоногийн дараа гэхэд коронавирусээс 80 хувийн үр дүнтэй хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд Pfizer болон Moderna компанийн коронавирусын эсрэг вакциныг хийлгэсэн 3950 хүн оролцсон ба эдгээр иргэд нь Аризона, Флорида, Миннесота, Орегон, Техас, Юта мужид ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнууд байжээ.

Судалгааг хариуцсан багийнхан судалгаанд оролцож буй иргэдээс 7 хоногт нэг удаа коронавирус илрүүлэх шинжилгээ авч, биед нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран тогтмол хянаж байжээ. Америкийн эрүүү мэндийн салбарынхан коронавирусын цар тахлыг зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүн амаа коронавирусын эсрэг вакцинд хамруулах явдал гэж үзэж байна.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.