Иргэн Г.Загдаад зургаан асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байна

Twitter Print
2020 оны 03-р сар 25-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

“Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүхэд шилжих юм байна. Яллагдагчтай холбоотой зургаан  асуудлыг шалгаж байгаа гэнэ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэгд "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.181.234.114) 2020-03-25 17:04
      • 0
      • 0

      Төрийн албан хаагчыг хэл амаар доромжилдог нөхрийг мэдрүүлэх л хэрэгтэй дээ.

      Хариулах