Цар тахал буюу 11 цагийн мэдээний талаарх 5 буруу ойлголт

Twitter Print
2021 оны 02-р сар 14-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Хэдүүлээ бараг бүтэн жил гаруй 11 цагийн мэдээ үзлээ, одоо хүртэл ойлгодоггүй хүмүүс байдаг юм байна. Зарим нэг буруу ойлголтыг задалж үзлээ

1. ДАХИАД ХӨЛ ХОРИО СУНГААД Л БАЙНА! КИНО ТЕАТР ЯАСАН ГЭВ?

Хотын даргын өгсөн албан ёсны мэдээ, мөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн албан ёсны мэдээнд үндэслэвэл 02 сарын 23-өдрөөс эхлэн ямар ч нөхцөлд хөл хорионы дэглэмийг сулруулж, ихэнхи үйл ажиллагаа худалдаа үйлчилгээг нээх магадлал өндөр байна. Дөнгөж саяын Засгийн газрын мэдээгээр кино театрыг хүртэл 25-50 хувийн дүүргэлттэй нээх магадлалтайг мэдэгдсэн. Энэ бүхнээс харвал цаашдаа хорих, хаах биш нээх дасан зохицох хэлбэр луугаа орох нь ээ.

2. ОЙРЫН ХАВЬТАЛ БА НЭГ ӨРХ НЭГ ШИНЖИЛГЭЭ

ОЙРЫН ХАВЬТАЛ нь нэгэнт корона илэрсэн хүний тусгаарлагдсан гэр бүл, хавьталд орсон хүмүүсээс илэрсэн гэсэн үг. Айж цочих гэнэтийн зүйл биш, угаасаа илрэх нь ойлгомжтой. Тэр тоо ихэнхидээ 30, 40, 50 гарч мэдээллэгддэг. НЭГ ӨРХ НЭГ ШИНЖИЛГЭЭ гэдэг нь өнгөрсөн битүүний өдрөөс эхлэн хатуу хөл хорионд өрх бүрийн ХӨДӨЛГӨӨНТЭЙ нэг гишүүнээс нь авч байгаа шинжилгээ. Тэр шинжилгээгээр сүүлийн 3 хоног өдөрт 2 тохиолдол л гарсан буюу нийт 6 батлагдаад байна. Үүнийг тэд ярихдаа ОЛОН НИЙТИЙН ДУНДААС 6, ойрын хавьтал /1-р 2-р хавьтлаас/ 54 гэж салгаж мэдээллэж байгаа.

3. 16-ААС ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ НЭЭНЭ

Танай гэрийн хажууд, эсвэл танай гудманд нэг жижиг дэлгүүр ажиллаж байгаа мөн үү? Тэр дэлгүүр чинь л хүнс нь дуусчих гээд том зах, бөөний төвөөс хүнсээ татах гэж байгаа юм танд бол ямар ч хамаагүй. Зарим хүнс хадгалах хугацаатай, танай хөргөгчинд баталгаатай хүнс байлгахын тулд, тэр хүнсийг тасалдуулахгүйн тулд авч буй арга хэмжээ. Түүнээс тэр захаар хүмүүс холхиод хавьталд ороод байна гэсэн үг биш тэгээд ч нийт ажилчдын 15 хүртэлх хувийг л зөвшөөрсөн. Тэр нь нийт 26000 хүн бүгд өнөөдөр PCR өгч байгаа.

4. КОРОНА АЙМААР БАЙНА!

Корона вирусын халдвар авсны улмаас нийт 621 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд үүний 536 нь хөнгөн хэлбэрээр хэвтэж байна. Улсын хэмжээнд 2351 тохиолдол бүртгэгдсэнээс 71.5 хувь нь эдгэчихсэн шинэлээд явж байна. Сүүлийн 3 өдөр 109.000 хүнээс нэг бүрчлэн шинжилгээ авахад ердөө 6 хүнээс тус вирус илэрчээ. 109.000 хүн гэдэг нь гэр бүлээрээ 300.000 гаруй хүний төлөөлөл гэж үзнэ.

5. АРД ТҮМЭН АРХИ УУГААД Л ГАДУУР ТЭНЭЭД Л ӨӨРСДӨӨ ИХ МУУ БАЙСАН

Үгүй юм. Ард түмэн бүх амжиргаа орлогын эх үүсвэрээ хориулж, гол нь ямар ч тодорхойгүй ээлж дараалан сунгасан огцом огцом бүрхэг шийдвэрүүдийг үг бүрчилэн дагаж, 10 сар шахуу ямар ч бэлтгэлгүй байсныг нь ойлгож, зарим тохиолдолд цар тахлыг улс төр болгож байгааг нүдээ анин өнгөрөөж, тэгсэн ч болчих байх гэсэн итгэлийн галдаа алдалгүй өнөөдрийг хүртэл төр засагтаа итгэж хүндэлж дагаж байгаа. Хичнээн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч бүх төрийн албан хаагчид улсаас цалингаа авч байгаа, тэр айлын хүүхдүүд хоолтой байна гэсэн үг.

Харин төлдөг татвараараа тэр бүх сан, цалинг үүсгэдэг ажил олгогчид, хувийн хэвшлийнхэн, өдөр өдрийн талхаа олдог хүмүүс, сургалт үзвэр үйлчилгээний салбарынхан бараг АМЬДРАЛЫН ТЭГ ЗОГСОЛТ хийж тэссээр тэссээр тэссээр л байгаа… Цөөхөн хэдэн хариуцлагагүй хүмүүс бүх ард түмний нийт тэвчээр, зүтгэлийг харлуулж чадахгүй. Тэр хүмүүс ямар ч үед архиа ууж, зөрүүдлэж, бүхнийг хар бараанаар харж оршсоор л ирсэн. Энэ бол үнэн юм.

Эхний 4 нь миний зохиогоод биччихсэн зүйл биш Засгийн газрын өөрсдийнх нь баттай эх сурвалжтэй мэдээг л эмхэтгэсэн хэрэг бөгөөд сүүлийн 5 дахь нь би өөрөө бодлоо бичсэн болно.

Ч.Ганжавхлан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.