Мөнгөгүй бол амьд явах эрхгүй болох нь ээ!

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Өнөөдүүл чинь улсын эмнэлгүүдийг хувьчилж авна гэнэ дээ! Саяхан хөдөөнөөс Улаанбаатарт эмчлүүлэхээр ирсэн нэг хүн : “1-р эмнэлэгт хагалгаанд орох гэсэн чинь хувийн эмнэлэг болсон учир төлбөрөө шилжүүлж байж хэвт гэлээ. Улсын том эмнэлгүүд хувьчлагдсан гэж үнэн үү? гэж асууж билээ.

Тухайн үеийн сайдаас нь асуусан ч “хувьчлаагүй” гээд л өнгөрсөн. Гэвч оргүй зүйл биш байжээ. 1 болон 3-р эмнэлэг, арьсны өвчин судлалын үндэсний төвийг менежментийн хувьчлалд оруулж, удирдлагыг нь 2020 оны 03 сард ТУЗ-д шилжүүлсэн. Араас нь улсын 2-р эмнэлэг, Хавдар , Халдвартын эмнэлгүүдийг хувьчлахаар болжээ. Аймаг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгийг ч хагас бие даасан засаглалтай болгох шийдвэр гарсан байна. Өмнө нь Баянзүрх,Сүхбаатар дүүргийн эмнэлгийг яг ийм байдлаар хувьд өгчихсөн мөртлөө өнөөдөр Баянзүрх дүүрэгт дүүргийн эмнэлэг шинээр барих тухай ярьж байна. Сая БЗД-ийн эмнэлгээс коранагийн халдвар дэгдэхэд л улсынх биш болсныг зарим нь мэдсэн.

Улсын эмнэлгүүдийг менежментээр хувьчилснаар зөвхөн эмнэлгийн газар, байр нь улсын мэдэлд харин эмнэлгийн орон тоо, үйлчилгээ, орлого ... бүгд ТУЗ-ын 9 гишүүний мэдэлд очих юм.Эмнэлгүүд хувьд очсноор үргүй зардал багасч, үйлчилгээ сайжирч болох ч хамгийн хүнд тусах цэг нь мөнгөгүй, ядуу, дундаж давхаргын хүмүүс юм. Учир нь улсын эмнэлэг бол иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, ялгаваргүй үйлчилэх зорилготой. Харин улсын эмнэлгийг хувьд шилжүүлснээр эмнэлгийн бүх үйлчилгээ төлбөртэй болно. Эмнэлгүүд хүссэн хүсээгүй ашиг орлогоо чухалчилна. Мөнгөтэй хүнд үйлчлэх сонирхол нэмэгдэж, мөнгөгүй л бол хүнд өвчтнийг авахаас зайлсхийнэ.

Хатуухан хэлбэл: Мөнгөгүй бол иргэдэд үхэхээс өөр сонголт үлдэхгүй. Иргэдэд үзүүлэх үйлчилгээ цөөрнө. Байгаа улсын эмнэлгүүдээ хувьд шилжүүлнэ гэсэн мөртлөө 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Зүрх судасны төв, Түлэнхийн төв, Сүрьеэ, Халдварт, Хавдар, Эрхтэн шилжүүлэн суулгах.... гэх мэтийн 7 төрлийн эрүүл мэндийн төв байгуулахаар заажээ.. Үүнийг ойлгох ухаан үнэндээ хүрэхгүй байна. Ингэхэд улсын эмнэлгүүдийг хувьд шилжүүлэх нь зөв үү?

Сэтгүүлч Б.Отгон

2021.02.24

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (72.236.87.172) 2021-02-24 19:33
      • 0
      • 0

      Buruu

      Хариулах

    • хэхэхэ

      (202.179.25.161) 2019-11-07 14:14
      • 0
      • 0

      эсгий хийхэд нохой гэж,морь Ганболд топ гэх янхан Болормааг багийн эмч гэж авч яваад буудалд чарлуулаад л хонодогсон,энэ яаж дутахав нэг юм дагуулцан салгалж яваа даа балин хамар Ганбаа

      Хариулах