Олон улсад онигоонд орсон Монгол төрийн бэлэг

Twitter Print
2014 оны 04-р сар 16-нд 15:01 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хэзээнээс “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэж ярьдаг нь бэлэг л бол бэлэг гэсэн сэтгэхүйтэй нь холбоотой. Харин ямар нэгэн бэлэг авбал шууд л газар дээр нь задлан үзэж үнэ цэнэ, утга учрыг нь нямбайлан тодорхойлдог нь барууны соёлжсон ертөнцийнхний мах цусанд нь шингэсэн ааш, авир билээ.

Тэр ч үүднээс Монгол, Америк хүмүүсийн сэтгэхүй ёстой л өдөр, шөнө шиг ялгаатай. Тэдний амьдралд хандах хандлага, тэр ч байтугай бэлэг сэлтэд ч тун өвөрмөц, өөр өөрийнхөөрөө ханддаг нь АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн 5 цагийн айлчлалын үеэр тун тодорхой үзэгдээд өнгөрснийг Монголчууд төдийлөн анзаарсангүй. Америкийн Батлан хамгаалахын сайд Хятадад айлчлаад Монголоор дайрах болсон шалтгаан нь ердөө л Ирак, Афганистанд энхийг сахиулах үйл хэрэгт цэргээ илгээж буйд талархах. 

Харин 4 дүгээр сарын 10-ны “The New York Times” сонинд энэ тухай тун хоржоонтой, байсхийгээд л морь бэлэглэх хоббитой Монголчуудыг хөөрхөн чимхсэн нийтлэл гарчээ. Юуны учир Батлан хамгаалахын сайдад нь морь бэлэглэсэн цайлган сэтгэлт Монголчуудыг цаагуураа шоглосон нь 10 жилийн өмнөх нэгэн явдлаас улбаатай.

Тэрхүү учрыг тодруулбал 2005 оны 10 дугаар сард тэр үеийн АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд “хатуу гар” гэгддэг Д.Рамсфельд Монголд морилон ирэхэд тэр үеийн манай Батлан хамгаалахын сайд асан, хээгүй гүндүүгүй Ц.Шаравдорж шарга зүсмийн соёолон үрээ бэлэглэж, урьд нь зүүдэндээ ч ийм зүйлтэй учирч яваагүй Д.Рамсфельдийн цөсийг хагалчих дөхжээ.

Ийм явдал тохионо чинээ огтхон ч бодоогүй явсан “хатуу гар” Д.Рамсфельд тэрүүхэн зуур барьц алдаж “Энэ сайхан морийг АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр аваад харьж чадахгүй нь тун ч харамсалтай. Харин хайрт эхнэр Жойсийнхоо төрсөн мужийн нэрээр “Моntana” хэмээн нэрийдье. Би хэзээ нэгэн цагт Монголд дахин ирж ч магадгүй. Миний морийг сайн харж байгаарай” гэж хэлснээр бэлгийн морь буцан сүрэгтээ очиж байсан наргиантай түүх бий.

 

Наргиантай гэхээсээ илүүтэй аливаад тооцоотой, ямарваа асуудлаас гарах үр дагаварыг урьдчилан харж бүхнийг шийддэг Америкчуудад морь бэлэглэж авсан, өгсөндөө гай чирдэг Монголчуудын “бэлгийн морь”-ны балаг Д.Рамсфельдээр дуусаагүй. Түүний айлчлалаас хойш төдийлөн удалгүй тэр үеийн АНУ-ын Ерөнхийлөгч бага Ж.Буш Монголд айлчлан ирсэн түүхтэй.

Ерөнхийлөгчийнхөө айлчлалыг цаг, минутаар нь нарийн тооцоолон, дипломат ёс ямбыг ягштал баримталдаг Америкчууд Ерөнхийлөгчөө эвгүй байдалд оруулахгүйн тулд Цагаан ордноос манай талд албан ёсоор нэгэн хачирхалтай дипломат хүсэлт тавьсан нь “Ноён Ерөнхийлөгчид морь битгий бэлэглээрэй” гэсэн байжээ. 

Мөн ч хоржоонтой, цаагуураа дамшигласан хүсэлт шүү. Хэдийгээр дэлхийн хамгийн баян гэгддэг АНУ-ын Ерөнхийлөгч Азийн жижигхэн Монголоос ганц адуу өөрийнхөө аварга онгоцонд ачаад аваад явчих шиг амархан зүйл байхгүй нь тодорхой ч хэзээ ч Америкийн татвар төлөгчдийн мөнгийг ийм юманд зарцуулах ёсгүй дүрмээ ягштал мөрддөг улс. Харин энэхүү нийтлэлд "Ерөнхийлөгч Буш морь бэлгэнд аваагүй ч морьтой холбоотой ёслолд оролцож, "гүүний эсгэсэн сүү" буюу айраг уусан" гэжээ.

Ингэж дипломат маягаар хатуу сануулсны хүчинд хээгүй, хэнэггүй, Монголчууд ч яах вэ дээ сураагүй юм биш, золтой л дахин нэг шүдлэн үрээ бэлэглэж золигтоогүй өнгөрсөн түүхтэй.

Ингэсгээд “бэлгийн морь”-ны асуудал арайхийн мартагнаж байтал “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хэмээх сайд өөрийгөө болон улс Монголоо дахин хөөрхөн онигоонд оруулаад авлаа.

Афганистаны дайнд оролцож явсан өвгөн цэрэг, Чак Хейгельд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ сайд “сурсан юмыг сураар боож болдоггүй” гэгчээр дахин нэг үрээ бэлэглэсэн ч манай дарга нар шиг татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, хулгайлан завшиж чаддаггүй далайн чинад дахь их гүрний сайд мөн л “Бэлгийн морь”-ийг авч явахаас татгалзаж Монголчуудын нүүрийг улалзуулчихаад нисэн одов.

Сонирхолтой нь энэ удаагийн бэлгийн моринд эзэн нь “Shamrock” буюу  гурван навчит цэцгийн нэр өгч, гунигтайгаар санаа алдаад, толгойг нь илж “Намайг байхгүйд сайн сууж байгаарай” гэж хэлчихээд бэлгийн мориныхоо жаазалсан зургийг тэврээд гэрийн зүг нисчээ. Мориных нь "жаазалсан зураг"-ийг өгдөг нь ч юув дээ. 

Энэ тухай Америкийн Bloomberg телевизийн Businessweek хөтөлбөрөөр инээдэм ханиадам болж, “арай ноён Рамсфельдэд өгсөн нөгөө морио ахиад өгчихөөгүй биз дээ" гэж наргиан болгоцгоов.

Гэхдээ Bloomberg-ийн хөтлөгч хүүхний инээдэм, ханиадам зүгээр ч нэг даажигнал байгаагүйг гайтай "бэлэг"-ний хоёр морины зургийг зэрэгцүүлж харж байж л мэдлээ. Учир нь Ц.Шаравдорж, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ хоёр Монгол Улс өөр зүсмийн адуугүй юм шиг очиж очиж хоёулаа шарга зүсмийн үрээ бэлэглэмэр болсон байгаа юм. Мөн ч "ухаангүй ноёд" шүү. Хоёр морины зүсийг харьцуулаад харчихсан овжин хөтлөгч хүүхэн “Оргүйгээс охинтой нь дээр” гэдэгчлэн яах вэ, ноён Чак Хейгел бас ч гэж мориныхоо зурагтай хоцорлоо гэж хэлэхээ ч мартсангүй. Хаа газрын нэг нэвтрүүлэгч хүүхэнд ингэтлээ доромжлуулж ч байх гэж, чааваас. 

Энэ бүхний цаана тун ч хөгийн, эргэцүүлэн бодох тусам Монголчууд бид өөрсдийгөө хэн нэгний өмнө доош нь хийсэн инээдтэй дүр зураг ажиглагдаад болохгүй байгаа юм.

Хэдийгээр бид бүхэн “Бэлгийн морины шүд үздэггүй” гэж ярьдаг ч бэлэг л бол бэлэг байдаг. Бид хэн нэгнээс бэлэг авчихаад буцаагаад эзэнд нь өгч байсан түүх бараг л байхгүй. Бүр болохгүй, заавал хувааж хэрэглэх тохиолдолд “Идээ эзнээ таньдаггүй” хэмээгээд задалдаг билээ. Тэр тусмаа морьтон Монголчууд шүдлэн үрээ бэлгэнд авсан бол үүрч, дүүрч, ачиж туугаад яаж ийгээд аваад харихыг л бодно. Авч явж дийлэхгүй бол бэлэглэсэн хүн нэг сайхан нартай өдөр амласан бэлгээ аваад ирлээ гэсээр туугаад, хөтлөөд “халзан цагаан хонь” бол дүүрээд ирэх нь бий. Хэзээ ч бэлэглэсэн хүнд нь буцааж өгч буяндаа барцад суулгахыг бодохгүй.

Тэгвэл ийм сэтгэхүйтэй бид яахаараа байсхийгээд л аваад явах боломжгүйг нь, аваачаад өгч чадахгүйгээ мэдсээр байж гадныханд агт морьдоо “бэлэглээд” байдаг юм бол. Аль эсвэл “Аа, энэ нөхөр аваад явж чадахгүй юм чинь” гэж тэднээр даажигнадаг хэрэг үү. Ер нь байсхийгээд л давтагддаг “Бэлгийн морь”-ны асуудлыг нэг тийш болгохгүй бол “Морь бэлэглэчихээд аваад үлддэг Монголчууд” гэж даян дэлхийгээр нэг хөгөө хөлдөө чирэх вий дээ. “Бэлгийн морь”-ын тухай эрэгцүүлэхэд нэг иймэрхүү.

Бичлэгийг энд дарж үзнэ үү.

Д.Энхтүвшин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.101) 2014-04-17 11:15
      • 0
      • 0

      unen shuu shuu bodoh sanah l asuudal

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.134) 2014-04-17 09:54
      • 0
      • 0

      Хаха. Өвөрхангайд бүр ингээд амтшичсан нөхөр байдаг гэж сонссон. Жуулчид ирхээр л морь бэлгэлдэг, өнөөдүүл нь бэлэг авчаад яаж хоосон байхав, гартаа байгаа бүхнээ оронд өгч баярласнаа илэрхийлээд миний морийг сайн харж яваарай гээд нулимс дуслуулаад явна. Нөхөр дараагын жуулчидад ахиал өнөө морио бэлгэлээд... Төр засагаасаа сурвуу, малчинаасаа төр засаг нь сурвуу? Аль аль нь сайнаар хэлбэл овсгоотой, муугаар хэлбэл луйварчид юмаа даа

      Хариулах

    • НЯМХҮҮ

      (103.26.194.25) 2014-04-16 22:12
      • 0
      • 0

      ОЙРЫН ҮЕД ИЙМЭРХҮҮ УНШУУРТАЙ ХАМГИЙН ГОЛ НЬ АСУУДЛЫН ГОЛЫГ ЗӨВ ТАЛААС НЬ БАРЬЖ АВСАН ОВОО МЭДЛЭГТЭЙ ХҮНИЙ НИЙТЛЭЛ УНШААГҮЙ ТУЛ ИХЭД ТААЛАГДАВ. МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН НЬ БҮР НЭГ ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖИХ ШИГ Л БОЛЛОО. ЗАРИМ НЭГ ЭРГҮҮ ЦУСНУУД ЮУ ГЭХ НЬ ХАМААГҮЙ СЭТГҮҮЛЧ ЗАЛУУ МИНЬ ИЙМЭРХҮҮ УНШУУРТАЙ МАТЕРИАЛ БИЧЭЭД БАЙВАЛ УНШААД Л БАЙНА ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

      Хариулах

    • Зочин

      (202.70.40.94) 2014-04-16 21:02
      • 0
      • 0

      Энд нэг их толгой өвтгөөд сенсаацлаад байх хэрэгтэй юм алга л даа цаана чинь хийх ажил хэлэлцэх сэдэв их байна лагаа

      Хариулах

    • РЭ

      (103.26.194.17) 2014-04-16 18:08
      • 0
      • 0

      энэ мулгуу энхтүвшинд бичих юм нь олдохгүй , ямар ч хэрэггүй чалчаа яриа

      Хариулах

    • Зочин

      (84.132.68.107) 2014-04-16 15:11
      • 0
      • 0

      harin daapaatai zugeer yum bish uu? ter neg setguulch huuhend taalagdah alba uu?mongol hund morinoos deed beleg baihgui ee... harin avch uldeed baidag ni sergelen baish dee ...

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.21) 2014-04-15 22:46
      • 0
      • 0

      Mongoliig bloombergeer yriulsan l bna. Mongol soyoliig America chuudad sanuulsan bna. Manai zaluuchuud uursdiiguu doromjilson gadniihniig het huulsan setgelgeeneesee (manj orosiin darlalaas busdiig dagaj uuriiguu goloh setgelgee bii bolson) salj mongolooroo hugjih, mongoloo teleh hamgiin gol ni yrih (yrihdaa dandaa shuumjleh) zurshlaa halj buteedeg zaluus boloh ni chuhal bna daa. Olon urgalch uzel sain ch buteedeg humuusiin haana ch hurehgui baigaag tungaaya. Mongol zaluus hiisen ajiltai saihan amidrag...

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.115) 2014-04-15 13:16
      • 0
      • 0

      Харин тийн хэлээд юухэв ээ. Аваачаад өгч чадахгүй, аваад явж дийлэхгүйг нь мэдсээр байж инээдтэй юм. Бүр хаанахын нэг өндөр зиндааны хүн билээ бэлэглэсэн морийг минь тэжээж байгаарай гээд тэжээлийнх нь зардлыг явуулдаг байсан гэсэн. Инээдтэй юм. Өөрсдийнхөө бүдүүдэг, харанхуй, тэнэгийг гайхуулаад байх юм. За, аваад явлаа гэхэд нөгөө Солонгост байгаа мрь шиг л болно биз дээ.

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.139) 2014-04-15 12:22
      • 0
      • 0

      tegej baigaad onigoo garahwii.morinoos uur belegleh yum zunduu l bga shde.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.8) 2014-04-14 23:56
      • 0
      • 0

      ys ulamjlalaa mddgui maluud ta nar ypon solongos ameerikaa duuraigaad uudulkuu ee heseg hudlaa huurnu

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.22) 2014-04-14 19:00
      • 0
      • 0

      Buruu zuil baixgyi ee Xaanich ali ulsad ch aduu bol Tengeriin Amitan Mal medexgyi manj xujaa,erguu dagznuud balai yum bixee boli boli

      Хариулах

    • Зочин

      (203.194.117.148) 2014-04-14 17:43
      • 0
      • 0

      Chaavaas. USA-iin saidiin ner deer sumiin naadamd uralduulna biz. Tegeed tuund sairhaj tanii mori negen uraldaand bair ezellee gej tsahilgaan yavuulah bailgui dee kk

      Хариулах

    • Зочин

      (183.177.97.20) 2014-04-14 16:39
      • 0
      • 0

      Тэнэгээ харуулж байгаа юм

      Хариулах