Залуу насаа удаан хадгалж үлдэхийн тулд таргалахаас зайлхий...

Twitter Print
2023 оны 03-р сар 30-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Залуу насаа удаан хадгалж үлдэхийн тулд таргалахаас зайлхий. Бас хэт туранхай байх нь бас л овортой харагдуулдаг. Аль алинаас нь зайлсхийхийн тулд чихэрлэг бүтээгдэхүүн, сахараас холуур явсан нь дээр.

Саахар нь яг л тамхи, мансууруулагч мэт хамааралтай болгож чаддаг. Саахар нь биед ороод глюкоза болон хувирдаг ба бас серотонин болон допамин ялгаралтыг нэмэгдүүлдэг. Ийм учраас л чихэрлэг дуртай юмаа идсэнээр тайвшрал, баяр жаргалыг мэдэрдэг.

Ууж буй коланд, элдэв амттанд буй өндөр концентрацитай сахарын нөлөөгөөр нойр булчирхай цочир байдлаар их хэмжээний инсулин ялгаруулж цусан дах сахарын хэмжээг багасгахыг оролддог. Харин маш өндөр концентрацитай, эсвэл аспартам мэтийн саахар орлуулагч нь тийм ч амархан задардаггүй. Ингэснээр эргээд сахар огцом буурч байх ёстой хэмжээнээс ч бага болох нөхцөл үүсдэг. Энэ нь буцаад сахараа нэхээд эхлэх шалтгаан болдог. Энэ үзэгдэл нь голдуу элдэв сок, ундаа, чихэрлэг хүнсний зүйлийг идсэнээс үүддэг.

Харин байгалийн, натурал чихэрлэг хүнсэн дэх сахар нь ийм огцом өсөлт бууралтыг өдөөх нь бага байдаг.

Дээр хэлсэн инсулины хэмжээ хэт ихсээд ирэхээр биед маш муу бөгөөд инсулин нь буцаад биеэ хордуулаад эхэлдэг. Нэгэнт үүссэн инсулинаас буцаад өөрийгөө хамгаалахын тулд организм саахараа өсгөх болдог. Мэдээж энэ нь олон жилийн давтагдсан сахар, инсулин хоерын хямралтай байдлын үр дүнд үүсдэг. Энэ нь хоёрдогч хэлбэрийн шижингийн үүсдэг шалтгаан болно.

Мэдээж нойр булчирхайг хямрааж чаддаг олон хүчин зүйл байдаг боловч голлон дэг эвдэгч нь сахар болоод байгаа юм сүүлийн үед. Энэ явц нь бага хүүхэд наснаас эхэлдэг ба эцэг эхчүүд үр хүүхдээ хэт "хайрласнаас" болоод элдэв эмгэг алсдаа үүсэх суурийг тавьж байдаг гэдгээ бодолцоорой.

Бас санаж байвал зохих нэг зүйл бол халуун хоолны дараа хүйтэн ус ундаа уух нь ходоод дэлүү, нойр булчирхайг хямраадаг маш том хүчин зүйл болдог. Манайхан илчлэг мах иддэг учраас халуун цустай байдаг.

Дээрээс нь зуны халуунд ихээр халууцаад явж байхдаа цэл хүйтэн, шүд хага ташим ус залгилан уух дуртай байдаг нь нойр булчирхайгаа хямраах "найдвартай" арга болдог.

Архи, мах ихээр хэрэглэх нь мэдээж сайнгүй.Сахараас зайлсхийх олон арга байдаг ба хамгийн шилдэг нь зүгээр л хэрэглэхгүй байх юм.

Монгол хүн бүр эмч байх албагүй ч эрүүл мэндийн талаар мэдлэгтэй, эрүүл амьдарч чаддаг байх ёстой учир мэдлэгт дусал нэмэр хэмээн үүнийг тэрлэлээ.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.