Украины эрх баригчид ОХУ-ын хатуу арга хэмжээ авахыг шаардсаар байна

Twitter Print
2022 оны 02-р сар 25-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын холбооны улс орнуудын удирдагч нарт хандан, "Түрэмгийлэгчийн эсрэг эдийн засаг, санхүүгийн хатуу хориг арга хэмжээг шуурхай авах шаардлагатай байна. Олон улсын төлбөрийн Swift системээс хасч, газрын тос, байгалийн хийн экспортонд нь хориг тавьж, Украины армид зэр зэвсгийн тусламж үзүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих хэрэгтэй байна." хэмээн мэдэгджээ.

АНУ болон Европын холбоо ОХУ-ын банкуудад хориг тогтоосон ч ОХУ-ыг олон улсын төлбөрийн системээс хасахыг яарахгүй байна. Их Британийн Тагнуулын албанаас мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Чернобылийн АЦС-ыг эзэлж, тэнд ажиллаж буй иргэдийг барьцаалсан байна.

ОХУ Чернобылийн АЦС байрлах бүс нутгийг хяналтандаа авах гол шалтгаан нь газар зүйн ашигтай байрлал аж. ОХУ-ын цэргүүд Чернобылиэр дамжин Беларусиас Украины нийслэл Киев рүү дөт замаар хүрч болох аж.

Түүнээс гадна Их Британийн эрх баригчдын үзэж байгаагаар ОХУ цэргийн тусгай ажиллагааныхаа эхний өдрийн зорилтондоо хүрч чадаагүй аж.

Украины Дотоод хэргийн сайд А. Геращенко ОХУ-ын зэвсэгт хүчин Киев рүү далавчит болон баллистик пуужингийн цохилт өгч эхэлсэн талаар мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (143.176.33.66) 2014-04-14 21:00
      • 0
      • 0

      kkk bas yu ve holniih ni tavhaig olood oolood baidag ene mongol chuudaa gej, har ym chini tavhai cairuu l haragdana shuu dee,

      Хариулах

    • Зочин

      (143.176.33.66) 2014-04-14 20:58
      • 0
      • 0

      untlaganii huvcas geheesee iluu untaj bosood nomordog halad l ym bish uu, gehdee hun ymar oncgoos harah ni chuhal bolov uu ,ene ni tegeed ih unetei halad bgaa daa kkk,ih l baysgalantai baina hoorhii ,ooroo bol halad nomorson gej bodohgui l bgaa baih daa

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.172) 2014-04-14 20:13
      • 0
      • 0

      VIVA SITY D HUN AMIDARDAG YUMUU.USGUI BOHIR N URSDAGGUI UMHII GEE BIZ DEE

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.15) 2014-04-14 17:54
      • 0
      • 0

      khulnii tawkhai ni muukhai yum

      Хариулах

    • Bulgaa

      (122.201.28.3) 2014-04-14 17:43
      • 0
      • 0

      Viva city horoolold hudaldaa uilchilgeenii talbai zarna. Holbogdoh utas: 89010055

      Хариулах

    • Зочин

      (180.149.93.20) 2014-04-14 17:15
      • 1
      • 0

      balai avgai

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.215) 2014-04-14 16:26
      • 0
      • 1

      Үнэн тасархай эмэгтэй шүү. Амжилт

      Хариулах