
Н.Номтойбаярыг би хүндэлдэг. Нийгмээрээ үзэн яддаг хүнийг хүндэлдэг ямар мангар юм бэ гэж бодвол бодоо. Тэр их мөнгөтэй байж өөрийгөө зөв талаас нь харуулах пиараа тултал хийчихдэггүй нэг бодлын тэнэг хүн. Жижиг сажиг юмаар хөөцөлддөггүй, байгаагаараа байдаг, дүр эсгэж чаддаггүй зантай нь холбоотой байх. Түүний тусалсан хүн, аварсан амь тоогоо алдсан гэхдээ тэр хэзээ энэ тухайгаа ярьдаггүй. Цусанд нь байдаг эх оронч зан нь олон үерээ төрд зүтгэж явсан өвөг дээдэс, тагнуулын мэргэжилтэй нь холбоотой байх.
Залуудаа яаж явсныг нь мэдэхгүй. Миний хувьд 13 оноос хойш НАМЗХ, МАН, Хөдөлмөр Нийгмийн хамгаалын сайд байхад нь удирдлага доор нь ажиллаж явсан. Энэ хугацаанд Монголын төлөө хийсэн хэдэн зүйлд нь оролцож гаргасан үр дүнд нь талархаж явдаг. Анх НАМЗХ-д байхдаа Залуусын хөгжлийн хуулийн төслийг боловсруулж батлуулан боловсролын зээлийн санг үүсгэж олон амьдарлын боломж муутай залууст сурч боловсрох боломж олгосон үес эхлэн алсын хараа, хөгжлийн төлөөх зүтгэлийг нь хүндэлж эхэлсэн юм.
Яаманд байхдаа гадныхантай уулзаж ажил ярихад нь байлцахдаа үнэхээр нүүр бардам байдаг байснаа санаж байна. Салбарын асуудлын мэдлэг, асуудалыг олж харах, гарц гаргалгааг оновчтой тодорхойлох чадвар нь өндөр, хамтран ажиллах хэлбэрийг маш зөв гаргаж чаддаг нь уулзсан хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлж чаддаг байж билээ. Түүнийг сайд байхад манай яамны ихэнх цонхны гэрэл шөнө арав, арван нэг хүртэл асаалттай байдаг байсан. Тэрнийхээ хүчинд 4 жилийн төлөвлөгөөнд орсон ажлуудын талыг нэг жилд хийчихсэн шилдэг яамаар шалгарч байж билээ. Монгол улсад асар хэрэгтэй байсан дампуурсан нийгмийн даатгалын санг хөрөнгийн биржтэй холбож даатгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх салбар хоорондын цогц бодлого, халамжийг танан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөшүүргүүд гээд олон мундаг санаа санаачлага Н.Номтойбаяртай хамт унасан даа, хөөрхий.
Баргийн хүнийг ямар мундаг юм бэ гэж боддоггүй байх. Надад лав Н.Номтойбаярыг үнэхээр мундаг юмаа гэж бодсон олон тохиолдол бий. Оросын Холбооны Улсын ДУМ өнгөрсөн зун өчүүхэн намайг болон Н.Номтойбаяр гишүүнийг Олон улсын Парламентчдын Форумд урьсан юм. Англиар чөлөөтэй ярьж, хөгжилтэй орнуудын парламентын гишүүдтэй дэлхийн асуудлуудаар санал солилцож хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөн том салбар хуралдааныг удирдаж байхыг нь хараад их бахархсан.
Хувь хүнийхээ хувьд нөгөө мундаг Шарк дүүгээсээ авахүүлаад гэр бүл үр хүүхэдээ анхаарч халамжилж байхыг нь хараад нийгэмд танигдсанаасаа шал өөр хүн байна ш дээ гэж бодож билээ.
Найз нөхдийн нь хүрээ нь хүртэл таг хөдөөний малчингаас дэлхийн хүмүүс байдгийг нь нэг төрсөн өдрөөр нь санамсаргүй таарч хараад их гайхсан.
Хүүхэн шуухны хувьд өөрсдөө ирээд наалдчихдаг юм билээ, юунд нь болдгийн бүү мэд.
Зарчимгүй жудаггүй юм тааралдвал нулиад хаячихдаг юм шиг байгаа юм, гэхдээ би л лав нүдээрээ хараагүй. Би ч гэсэн эр хүн байсан бол тиймэрхүү нөхөр байх байсан байх.
Улс төрчийнхөө хувьд бол хаа очиж жинхэнэ зарчимтай жудагтай сэтгэлтэй зүтгэлтэй гэж боддог. Тендэр зохицуулж ЖДҮ-гээс хусаж, ах дүү, амрагаа энд тэнд шахаж томилуулж явдаггүй бас л жудаг шүү. Ийм болохоор ноотой нөхдүүд түүнээс их айдаг.
Одоо хөөрхийг үнэхээр олон талаас нь балбаж байна даа. Уул нь их юм хийж бүтээх чадвартай сэтгэлтэй залуу юмсан.
Цэвэлрагчаагийн Арилдийпүрэв
Олон улсын эрхзүйч, доктор
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.107) 2020-01-30 20:12Bi mongol ulsiinhaa irgenii huwid helehed jinhene er hvndee hvnd helsendee hvrch chaddag aawiin hvvg alga vzdeggvi ter ene gehgvi
Хариулах
Зочин
(192.82.68.213) 2020-01-26 22:59Номтойбаярыг золигт гаргах гээд байна даа гэж бодогддог болоод байна
Хариулах
Зочин
(66.181.161.73) 2020-01-26 11:04Байх ёстой л хүн, одоо бга гишүүдийн заримаас хамаагүй дээр
Хариулах
Зочин
(66.181.161.24) 2020-01-26 02:34муу залуу
Хариулах
Зочин
(68.204.74.16) 2020-01-26 01:36Zahialgat bichver eh oron ard tymnee gesen setgelgyi eh baavgaig yrtei n honoodog hyniig hovor hyn geh yy Ene hynd orovdoh setgel bna uu bod doo hymyysee
Хариулах
Зочин
(66.181.177.221) 2020-01-25 23:01МАН-д ийм залуучууд ховор. Хэн нь ч түүний энд хүрэхгүй. Атаархал, хар хор ийм байдалд хүргэлээ. Замаасаа зайлуулах сонирхолтой хүмүүс төрийн толгойд бна.
Хариулах
Зочин
(103.229.121.61) 2020-01-25 22:13Номтойбаяраар туг тахих сонирхолтой хүмүүс байна байна.Батхүү агсаныг хорлосон хүмүүс л бүр их идэвхийлэн сошиалаар Номтыг унагах пиарыг цацаж байна уу даа гэж бодогдох юм.
Хариулах
zochin
(77.92.196.156) 2020-01-25 21:50Medelgtei tolgoi saitai zaluu bhaa. Yarij baigaa n emkh cegtsetei yu yarij bgaagaa meddeg zaluu shig sanagddag.Umnuus n ichij nuur hiih gazargui bolgodog olon nuhud bii shuu.
Хариулах
Бичихгүй
(202.9.46.198) 2020-01-25 21:50Хүрэлсүх шиг жүжигчин хийгээд явдаггүй,долигноод доожоогүйтээд явдаггүй,одоогийн их хуралд бга нэг хоёрхон хэрэгтэй хүний нэг!
Хариулах
Би
(64.119.18.182) 2020-01-25 21:43Би ч бас түүнийг овилогогүй болохоос маш их мэдлэгтэй толгой сайтай залуу гэж боддог шүү. Зөв ашиглавал Монголд хэрэгтэй л толгой доо. Овилогогүй гэвэл Хүрэлсүх ч илүү гарна уу гэхээс дутахгүй ээ.
Хариулах