Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авлаа

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын заагт орших Гутайн давааг Улсын тусгай хамгаалалтын байгалийн цогцолбор газраар төрийн хамгаалалтад авах эцсийн шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганаар гаргалаа.

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан оршдог Гутайн даваа орчмын газар нутаг нь Чингисийн үеийн түүхэн дурсгалт газруудаас гадна, нэн ховордсон ан амьтан, эмийн өвс ургамал зэргээрээ алдартай билээ. Гэвч, өнөөгийн төр засгийнхан тэнд алт ухаж байгаа “Ю Энд Би”, “Айвуун тэс”, “Гутайн даваа” буюу хожим “Пегматит манинг”  гэж нэрээ өөрчилсөн компаниудын эзэдтэй хуйвалдан Онон голын эх ундарга болсон  Гутайн даваа, түүний дэргэдүүр урсаад Онон мөрөнд нийлдэг Гутай, Арангат, Шургадагийн голуудын газрын зургийг Монгол улсын гол мөрнүүдийн мэдээллийн сангаас устгаж, хууль зөрчин лиценз олгосон гэдэг. 

Дээдсийн ариун дагшин нутаг, Онон голын эхийг хамгаалахын төлөө нутгийн зон олон олон жил уйгагүй тэмцэж байв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.