Өмнөд Солонгосын эрэг дагуу хөлөг онгоц дахин живлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 16-нд 12:05 цагт
Мэдээний зураг,
Өмнөд Солонгосын эрэг дагуу дахин нэг хөлөг онгоц живлээ. Өнөөдөр өглөө эрт эргээс 20 км зайтай бүсэд олон зуун зорчигчтой "Севол" хөлөг онгоц живж байгаа мэдээг эргийн хамгаалалтынхан хүлээн авсан байна. Эргийн хамгаалалтын албанаас Сөүлд өгсөн мэдээллээр хөлөг онгоцны зорчигчдоос 338 оюутан, багш нарыг одоогоор авраад байгаа бол нас барсан нэг хүнийг олсон байна.

Reuters агентлагийн мэдээлсэнээр уг гаталга онгоц тодорхойгүй шалтгаанаар живж байх үед хөлгийн тавцан дээр 477 хүн байсан аж. Энэ үед ойролцоо байсан худалдааны хөлөг онгоц, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хөлөг, нисэх онгоцууд, эргийн хамгаалалтын албанаас очиж аврах ажиллагаа явуулсан байна. Харин амь аврагдсан хүмүүсийг эрэгт авчрах үеэр живж буй хөлөг онгоцны зүгээс төмөр чихрах мэт чанга дуу сонсогдож байжээ. Хөлөг онгоц шүрэн хад мөргөснөөс осолдсон байж болох тухай KBS телевизээр мэдээлжээ.

Өмнөд Солонгосын харъяалалтай уг хөлөг онгоц Инчоноос Жежу арлын амралт сувилалын газар очих оюутнууд хүргэж явсан байна. 6,8 мянган тонн эзлэхүүнтэй "Севол" хөлөг онгоц өчигдөр орон нутгийн цагаар 21.00 Инчон боомтыг орхин гарсан аж.

Л. Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (210.102.204.80) 2014-04-17 14:16
      • 0
      • 0

      ГАТАЛГА ОНГОЦ БИШ ШҮҮ ДЭЭ, СЭТГҮҮЛЧ ЭЭ. ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, БААХАН ХҮМҮҮС БИРВААЗ /оросоор перевоз/-Н ДЭЭР СУУЧИХСАН ЯВЖ БАЙСАН БОЛЖ ТААРАХ НЬ УУ. ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ Л ЮМ. БУРХАН ӨРШӨӨГ

      Хариулах

    • зочин

      (112.72.13.95) 2014-04-17 13:57
      • 0
      • 0

      Medeelliig olj baigaa ekh survaljaas n unen hudal n medegddeg bolohoos solongos hel medehees shaltgaalahgui gedgiig solongos hel medeh durak medeh bailgui.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.20) 2014-04-16 21:23
      • 0
      • 0

      Yahoo medeegeer ogloo iim medee ogson gevch tashaa baijee, harin 2 hun nas barj, 100 gariu hun avragdaj, 300 garui hun suraggui alga boljee gej medeelsen baina. Ene deerhi medee bol ogloo avch orchuulsan medee baina. Tuunees hoish 8 tsagiin daraa Solongosyn tal shal oor medee ogson baina. End Solongos helnii shaardlaga ch baihgui. Delhiin buh hevlel medeelliin heregsel buh hel deer medee tsatsaj bna.

      Хариулах

    • Зочин

      (211.36.148.211) 2014-04-16 20:04
      • 0
      • 0

      Мэдээлэлийг худлаа дамжуулах юмаа. Солонгос хэлтэй хүнээр орчуулуулаад тавьчихвал болох байтал, шал худлаа бичих юмаа.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.18) 2014-04-16 18:06
      • 0
      • 0

      300 garan hun jivsen gesen 115 hun ami avragdsan gesen surag baina ene talaar medee bainuuu

      Хариулах