
АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарлэнд Пентагоны нууц баримтуудыг ил болгосон хэргээр АНУ-ын Үндэсний гвардийн Агаарын нисэх хүчний тагнуулын албанд ажилладаг 21 настай Жек Тейшейраг баривчилсан болохыг мэдэгджээ.
Түүний хэлж байгаагаар Жек Тейшейраг "батлан хамгаалах салбарын нууц материалуудыг гартаа оруулж, хадгалж, цааш тараасан" хэрэгт сэжиглэж байгаа аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны албан хаагчид сэжигтний Норт Дайтон дахь гэрт нэгжлэг хийснийхээ дараа түүнийг баривчилсан байна.
Жек Тейшейра үндэсний аюулгүй байдалтай холбоотой материалуудыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад тараасан хэрэгт буруутай нь тогтоогдвол түүнд олон арван жилийн хорих ял оноох ба Нью Йорк Таймс сонинд бичсэнээр прокурорын зүгээс шүүх дээр түүний ил болгосон материалуудыг тус тусад нь авч хэлэлцэх аж.
Жек Тейшейра ил болгосон нууц материалуудын тоо одоогоор тодорхойгүй байгаа ч Ройтерс агентлагийн сэтгүүлчдийн үзэж байгаагаар ил болсон материалуудын тоо зуу гарсан байх магадлалтай аж. Тейшейра геймеруудын дунд алдартай Discord платформ дахь хаалттай группт олон тооны нууц материалуудыг хуваалцдаг байжээ.
Тэрээр ижил сонирхлоор нэгдсэн 20-30 хүнтэй Thug Shaker Central группт 2022 оноос эхлэн OG гэсэн нэрээр Пентагоны нууц материалуудад бичигдсэн зүйлсийг өөрөө бичиж нийтэлж эхэсэн ба хэсэг хугацааны дараа тэдгээр материалуудынхаа эх хувилбарын зургуудыг нийтэлж эхэлсэн нь цахим орчинд тархжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас сэжигтний нэрийг зарлахаас өмнө Нью Йорк Таймс сонин түрүүлж Жек Тейшейрагийн нэрийг ил болгосон ба тус сонины сэтгүүлчид түүнийг цахим орчинд үлдээсэн мөрөөр нь олж илрүүлжээ. Пентагоны нууц материалууд Жек Тейшейрагийн гарт хэрхэн яаж орсон нь тодорхойгүй байгаа ба Нью Йорк Таймс сонинд бичсэнээр түүнд нууцын зэрэглэлтэй материалд нэвтрэх эрх байхгүй аж.
Пентагон нууц материалуудыг цахим шуудангаар илгээхдээ алдаа гаргасан байж болзошгүй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Ил болсон материалуудад Украинд болж буй дайн, Украины зэвсэгт хүчинд Вашингтоны талаас хийсэн үнэлгээ, Украины армийн сөрөг довтолгоо хийх төлөвлөгөө зэргээс гадна Америкийн тагнуулын албаны БНХАУ, Иран, БНСУ, Израиль зэрэг улс орнуудын талаар хийсэн тайлангууд багтсан байсан юм.
Энэ нь 2013 оноос хойш Америкийн батлан хамгаалахын нууц баримтууд их хэмжээгээр ил болсон анхны тохиолдол болж байгааг Файнэншнл Таймс онцолжээ.
2013 онд Америкийх Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Сноуден сэтгүүлчдэд нууц материалууд дамжуулан, ил болгож байсан билээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:59БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:59БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах