Германы тагнуулын газрын (SS) офицер Ханс Ландагийн дүрд тохирох жүжигчнийг 4 сар хайжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 13-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Найруулагч Quentin Tarantino “Inglorious Basterds” киноныхоо зохиолыг бичиж байх үедээ Германы тагнуулын газрын (SS) офицер Ханс Ландагийн дүрд тохирох жүжигчин олно гэдэгтээ эргэлзэж байжээ. Бичиж дуусаад ажил ч эхэлж. Жүжигчидээ эхнээс нь сонгон авсаар нөгөө Ланда яг л бодож байснаар нь үлдчихэв.

Олон ч хүнийг шалгасан ч яг "зөв" хүн олдохгүй хайсаар л...

Ландагийн дүрийн гол зүйл нь тэрээр олон хэлээр маш сайн ярьдаг, гүйлгээ ухаан сайтай, хэрэв үнэхээр мэдэхгүй хэлээрээ ярих шаардлага гарахад үгийн үндсийг нь олж тэр хүнтэй ямартай ч ойлголцоод байхаар хэлний гүн мэдлэгтэй нэгэн байж.

Мэдэхгүй хэлийг нь цээжлүүлээд жүжиглүүлж болох ч хүргэлт нь худлаа болоод таарах жүжигчин үнэхээр олдохгүй 4 сар болжээ.

Холливудын кино, Холливуд ч гэлтгүй ер нь кино эхний санхүүжилт (angel investment) орж ирж байж бэлтгэл ажил (pre-production) эхэлдэг. Харин Тарантиногийн хувьд гэвэл өөрөө урьдчилж бүх бэлтгэл ажилийн зардлаа гаргаад (бараг 50 хүн цалинжуулна гэсэн үг) бүх юм бэлэн болоход ямар нэгэн “major” студи бүх зардлыг нь эргүүлж өгөн киног нь бүтэн санхүүжүүлдэг билээ. Inglorious Basterds 70 сая а.м. долларын төсөвтэй The Weinstein Company болон Universal Pictures-ийн бүтээл юм. Холливудад иймэрхүү түвшний найруулагч ердөө 2 бий.

Зураг авалт эхлэх гээд байдаг, чухал дүрээ олоогүй байдаг. Жүжигчинээ олоход ердөө 10 хоног л үлджээ. Баасан гарагт болсон уулзалт дээр Тарантино "Дараагийн Пүрэв гараг гэхэд Ландагийн дүрийг олохгүй бол киногоо хойшлуулахаар өөр арга алга. Болоод өнгөрсөн Дэлхийн 2-р дайн хаачих ч үгүй. Бид энэ дүрд тохирох жүжигчин олохгүй бол олох хүртлээ киногоо түр зогсооё" гэж.

Хугацаа дуусахаас 2хон өдрийн өмнө Лхагва гарагийн өглөө кастын продюсер нь нэгэн ТВ-ийн Герман гаралтай жүжигчин авчирч уншлага хийлгэжээ. Өрөөнд байсан бүх хүмүүс босож ирэхэд Тарантино үсрэн очоод "Чамайг би ямар их хайваа" хэмээн уулга алдаад тэврэн авчээ.

Энэ жүжигчин нь Австри, Герман гаралтай театр, телевизийн жүжигчин Кристоф Волц (Christoph Waltz) байсан юм. Урлагийн тэр дундаа театрын гэр бүлээс гаралтай тэрээр дуурын дуучин болох мөрөөдөлтэй нэгэн байж. Сайн дуучин биш байсан тул театрын жүжигчин болохоор шийджээ.

Сүүлдээ телевизийн цувралд орж явсаар 2009 онд 53 насандаа дэлгэцийн анхны бүтээлдээ тоглож Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн эзэн болж дэлхийн А зэрэглэлийн жүжигчин болох замналаа эхлүүлсэн байна.

Ландагийн дүрд тохирох жүжигчнийг олсон сургаар бусад жүжигчид Кристофыг асууж сураглахад ёстой "сураггүй гар" байж таарав.

Харин ширээний уншлагын эхний өдөр Тарантино Кристофыг тусд нь дуудаж уулзаад "Уншлага дээр байснаасаа дор хаяж 50% доошоо жүжиглэх хэрэгтэй байна. Бас өөр ямарч жүжигчинтэй бэлтгэл хийхгүй" байхыг хүсчээ.

Уншлага амжилттай болж бүгд л Кристофын “дарсан” жүжиглэлтийг магтжээ. Тарантино "Inglorious Basterds”-ийн эхний Ланда Франц эртэй ярилцдаг хэсгийг хамгийн түрүүнд авч Кристофын 100% жүжиглэлтийг хараад тэнд байсан хүмүүсийн "эрүү нь мулт" явсан гэдэг.

 

Кристоф унаган Герман хэлтэй бөгөөд мөн Франц, Англи хэлээд төгс ярьдаг нэгэн билээ.

Дүр гэдэг киноны амин сүнс нь юм. Дүрдээ тохироогүй жүжигчинтэй кино амьгүй цогцос мэт.

Эх сурвалж: Mongol Films Distribution

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.