Бид яагаад хоолоо сайтар зажилж идэх ёстой вэ

Twitter Print
2022 оны 05-р сар 19-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Бид яагаад хоолоо сайтар зажилж идэх ёстой вэ. Мэдээж сайн зажилсан хоол шүлсэнд хангалттай дэвтэж жижиглэгдэж чаддаг нь ходоодонд задарч боловсроход тустай байдаг. Ингэснээр ходоодонд ачаалал үүсгэхээс хамгаалдаг. Цаашлаад сайн задарч чадсан хүнсний зүйл гэдсэнд орж гүйцэд боловсорч шимэгдсэнээр бие организм шаардлагатай шимээ авч чадна.

Маш олон өвчин хоол дутуу боловсорч шингэснээс үүддэг. Ж нь алерги, экзем, астма гээд олныг дурдаж болно. Энэ нь дутуу зажилж залгиснаас эхлэлтэй.

Мөн хоолоо дутуу зажилж залгиад байх нь илүүдэл жинтэй болоход том нөлөөтэй.

Бодоод үзээрэй. Бид амандаа орсон хүнсний зүйлийг хэр олон удаа зажилна вэ төдий хэрээр тархи руу дохио очиж их идсэн мэт мэдрэмж төрөх үндэс болдог. Ингэснээр яг л эрүүл, хэвийн ходоодонд багтах хүнс идээд цадсан мэдрэмжийг авдаг. Ө.х сэтгэл ханаж чаддаг. Харин бараг л зажлахгүй залгиад байх нь тархинд тийм мэдрэмж төрж амжилгүй ходоодоо хэмжээг нь хэтэртэл чихэх нөхцөл болдог. Хэзээ хойно цадсан мэдрэмж төрөх ба тэр үед аль хэдийн хэтрүүлэн идчихсэн бх жишээтэй. Ингээд л мангасаа зүүдэлж хоноод, ходоод гэдэс элэг цөс асуудалтай болж эхэлнэ гэсэн үг.

Зөв хооллоход юугаар хүнслэх нь чухал боловч бас хэрхэн хооллох нь түүнээс дутахгүй ач холбогдолтой. Маш олон хүн ходоодны хүчил сул байгаагаа мэдэхгүй хооллох явцдаа шингэн ихээр уудаг нь угийн сул байгаа хүчлээ улам султгаж байдаг. Сердюковын рефлекс гэдэг ойлголт байдаг. Энэ нь ходоодны хүчил хэдий сайн бна ходоодны амсрын хумигч булчин сайн ажиллах ба хүчил сулрахад тэрхүү булчин мөн сулардаг үзэгдлийг хэлдэг бөгөөд ингэснээр ходоодны хүчил улаан хоолой руу урсан орох боломжтой болдог.

Мөн 12 нугалаа гэдэсний үрэвсэл ч үүнтэй холбоотой байдаг. Эрүүл чийрэг эрч хүчтэй амьдрахад эрүүл ходоод амин зул болох ба түүнийгээ хэрхэн эрүүл байлгаж зөв ухаалгаар хооллох нь магадгүй таны бодож байгаагаас ч чухал байж болох юм шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.