
Сөүл хотод байрлах нэгэн дэлгүүрийн ажилтныг алгадсан хэрэгт буруутгагдаж байгаа БНСУ-д суугаа Бельгийн элчин сайдын эхнэр дипломат халдашгүй эрхтэй хэмээн хэргээс мултрахыг оролдож байгаа тухай мэдээллийн BBC агентлаг мэдээлж байна.
Уг хэрэг явдал өнгөрсөн 4-р сарын 9-нд Сөүлийн Ёнсангү дүүрэгт байрлах хувцасны дэлгүүрт гарсан ч олон нийт энэ талаар саяхан мэдсэн байна.
Тухайн дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн бичлэгээс харахад Бельгийн элчин сайд Питер Лескушьегийн эхнэр Сян Сюецү дэлгүүрийн ажилтныг түлхэн, нүүрийг нь алгадаж байгаа нь харагдаж байгаа аж.
63 настай Сян Сюецү тус дэлгүүрт 1 цаг орчим болжээ. Тэрээр тус дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ тухайн дэлгүүрээс өмнө нь худалдаж авсан хувцсыг өмссөн байсан нь худалдагчийн эргэлзээг төрүүлж, түүнийг дэлгүүрээс гарах гэхэд нь худалдагч түүний араас дагаж, өмссөн хувцас нь хулгайнх биш гэдгийг шалгах гэж оролджээ.
Үүнд эгдүүцсэн элчин сайдын эхнэр тухайн худалдагчийн араас буцаад дэлгүүр лүү орж, элчин сайдын эхнэр худалдагч хоёрын дунд маргаан үүсчээ. Элчин сайдын эхнэр үүссэн маргааныг таслах гэж оролдсон дэлгүүрийн өөр нэг ажилтныг түлхэн, нүүрийг нь алгадаж байгаа нь хяналтын камерт бичигджээ.
Тухайн хэрэг явдлыг цагдаад мэдэгдсэн ба Бельгийн элчин сайд эхнэр нь "зүй бус" үйлдэл гаргасанд уучлалт хүссэн байна. Цагдаагийн газраас энэ сарын 6-нд Сян Сюецүгээс мэдүүлэг авчээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.