Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХААН банкинд ажиллаж, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн олголтын явц ямар байгаа талаар мэдээлэл авсан. Энэ үеэрээ  коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө. Мөн дөрөвдүгээр сарын 5-аас хатуу хөл хорио тогтоож магадгүй талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. 

Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон. Энэ 14 хоногийн хугацаанд аж ахуйн нэгжүүд маань яаж ажиллах вэ гэдгээ бодолцох хэрэгтэй.  Бид өнөөдөр Монголбанкныхантай уулзалт хийнэ. Хөл хорионы үеэр цахимаар зээлээ яаж тасралтгүй өгөх вэ гэх мэт асуудлыг хэлэлцэж, ярилцана" хэмээлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.249) 2021-03-26 12:16
      • 0
      • 0

      эдийн засаг бодох нь зөв байхаа, гэхдээ хэдэн цөөхөн монголчууд бүгд өвдөх нь өвдөөд үхэх нь үхчихвэл эдийн засаг сайжрахгүй, сайжирсан байсан ч тэр мөнгө эдийн засгийг хэн хэрэглэх вэ? эхлээд хүнээ эрүүл байлгахыг бодсон нь дээр биш үү? Шинэ засаг гарч ирээд хорио цээрийг хэт тавьж, ялангуяа урлаг уран сайхан, уралдаан тэмцээн, ууж иддэг газрыг хэт задгай тавьснаас одоо барьж хорих аргагүй болох нөхцөлд орууллаа. Эрүүл байсан хөдөө орон нутгийг тэр чигээр нь халдварлууллаа. маш харамсалтай.

      Хариулах