Драмын театрын "бүтээгдэхүүн" СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ “Хөлтрөг” нэртэй уран сайхны кино хийж киноныхоо ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа аж.
"Хөлтрөг" гэх содон нэртэй кинонд Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болормаа бичсэн бөгөөд ерөнхий зураглаачаар “Logic Film” студийн зураглаач Э.Нэргүй ажиллаж байгаа юм байна.
Уг киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тогложээ. Мөн охин, хүү хоёр дүр бүтээсэн. Тэднийг Н.Ирмүүн, М.Бат-Эрдэнэ гэдэг. Уншигч та бүхэндээ тун удахгүй нээлтээ хийх киноны зураг авалтын үеийн зургаас зургаас хүргэе.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.