
Балчир үрсдээ чипс, чихэр ихээр агуулсан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундаа кола, жимстэй гэгдсэн янз бүрийн иогурт зэргийг өгөхөөс татгалзах хэрэгтэй.
Бас утас таблет зэргээр саатуулах нь ухаалаг арга биш. Эдгээрийг хорих гол шалтгаан нь таны хүүхдийн авир араншинг эвдэхээс хамгаалахад оршино.
Хэт боловсруулсан амтлаг зүйлсийг тогтмол хэрэглэснээр хүүхэд маш их стресстэй, ууртай догшин болдог нь хөгжилтэй орнуудын эрдэмтдийн судалгаагаар аль хэдийн тогтоогдсон байдаг. Учир нь тийм бүтээгдэхүүнд байх ёстой байгалийн био мэдээлэл байдаггүй, эсвэл маш их эвдэрсэн байдаг.
Хамгийн эрүүл, натурал, эко хүнс хэрэглэдэг газрын хүүхдүүд тайван дөлгөөн, ухаалаг, сэргэлэн цовоо байдаг шүү.
Экологийн хамгийн сайн орчин гэж магтагддаг Монгол улсад амьдардаг хүний хувьд хэрэглэгчид нь сонголтоо зөв хийж, үйлдвэрлэгчид маань ч чиглэл хандлагаа ухаалгаар тодорхойлж байгаа хэмээн итгэдэг шүү...
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.