НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан халуухан болох нь

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 14:20 цагт
Мэдээний зураг,
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр хуралдана. Энэ удаа Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж буй талаар авч хэлэлцэх аж. Мөн дээрх хуралд анх удаа Хойд Солонгос улсаас урвасан Шин Дон-Хёк, И Хён-Со нар оролцож мэдүүлэг өгөх юм байна. Тэд “Америкийн дуу хоолой” телевизэд ажилладаг, сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс гэнэ. Шин Дон-Хёк нь маш хатуу коммунист дэглэмтэй Хойд Солонгос улсын хөдөлмөрийн лагериас зугтаж гарсан тухай ном бичсэнээр олон улсад алдартай болсон. Харин И Хён-Со мөн адил Умард Солонгосоос зугтан гарч байжээ. Ийнхүү хананы цаана ямар амьдрал өрнөж буй нь мэдэхгүй аргагүй байдаг БНАСАУ-ын харгис дэглэм тухай өнөөдөр НҮБ хэлэлцэх гэж байна. Аюулгүйн зөвлөлийн хуралд НҮБ-ын Хойд Солонгос дахь хүний эрхийн судалгааны комиссын дарга Майкл Кирби болон Пхеньяний талд хулгайлагдсан Япон иргэдийн төрөл төрөгсөд оролцоно.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.