Багш, дасгалжуулагч, тамирчин бүртээ 500 мянган төгрөг олголоо

Twitter Print
2020 оны 04-р сар 15-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахиныг нөмрөөд буй “COVID-19” цар тахлын улмаас бүх л салбар хүчтэй цохилтод өртөөд байна. Тэр дундаа дээрх вирусээс үүдсэн нөхцөл байдал мэргэжлийн спортод бусад салбарын адил маш хүндээр туссан.

Тэгвэл олон улсын спортын супер одууд ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж буй энэ цаг үед Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг мэргэжлийн түвшинд гаргахаар хөгжүүлж, хувь нэмрээ оруулж буй “Архангай Алтан Дорнодын Дайчид” багийн эзэн Тордайн АРИУНБОЛД нийт баг хамт олныхоо сэтгэл санааг болон санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих үүднээс багш, дасгалжуулагч, тамирчин тус бүртээ 500 мянган төгрөг олголоо.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.