“Токио олимп сан”-гийн цомыг хүргэсэн хүмүүсийн шинжилгээ эерэг гарчээ

Twitter Print
2021 оны 03-р сар 25-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

"Токио олимп сан"-гийн цомыг хүргэсэн хүмүүс халдвар тараасан уу? “Токио-2020” олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цом 21 аймгаар аялж буй.

Олимпийн хорооны томилолтоор тус цомыг Завхан аймагт хүлээлгэн өгөхөөр очсон дөрвөн хүнээс өнөөдөр (2021.03.24) халдвар илэрсэн учраас тус аймагт 14.00 цагаас эхлэн хөл хорио тогтоосон юм. Тодруулбал, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгаар дамжин гуравдугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд ирсэн таван иргэний гурвынх нь түргэвчилсэн оношлуурын хариу ийнхүү эерэг гараад буй юм.

Цомыг хүлээн авсан 19 дэх аймаг Баянхонгор бол Завхан аймаг 20 дахь аймаг болжээ. “Токио олимп сан”-гийн цом аялж буй аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүрэг хүлээсэн байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.