Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр дуусна

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн боловсролын газраас 2 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн элсэлт tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явагдаж, өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний даваа гарагийн 12:00 цагт хаагдана. 

Бүртгэл хаагдсаны дараагаар элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулвал систем хүлээж авахгүй аж. Бүртгүүлэхдээ: 

-tsetserleg.ulaanbaatar.mn  цахим элсэлтийн хуудсаар нэвтэрнэ. 

-Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулж, хүүхдийн мэдээлэл үнэн байгаа эсэхийг шалгана.

-Тухайн цэцэрлэгт хичнээн хүүхэд бүртгүүлсэн талаар тоон мэдээлэл гарч ирнэ.

-Утасны дугаар оруулах цонх гарч ирэхэд таны дугаарт баталгаажуулах код ирнэ.

-Утсанд ирсэн баталгаажуулах кодыг бүртгэлийн цонхонд бичсэнээр системд таны хүүхдийн бүртгэл баталгаажна. 

Мөн 18-22-ны өдрүүдэд цэцэрлэг бүр дээр иргэдэд туслах бүртгэлийн ажилтнууд ажиллана. Онлайнаар бүртгүүлэх боломжгүй иргэд хүүхдийнхээ бичиг баримтыг авч очин, бүртгэлийн ажилтнуудын тусламжтайгаар бүртгүүлэх боломжтой юм байна. Энэ өдрүүдэд 7577-8080 лавлах утас ажиллана.

Хүүхэд харах үйлчилгээг есдүгээр сарын 21-ний өдрөөс үргэлжлүүлж, 2-3 настай хүүхдийг хамруулах тухай БШУ-ны сайдын А/62 тоот тушаал гарсан.  Хүүхэд харах үйлчилгээнд бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжилгээний бичгийг авч очиж бүртгүүлнэ. 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой аж. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.