Өөхлөлт

Twitter Print
2020 оны 06-р сар 03-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Хүний биед хэд хэдэн төрлийн өөхлөлт явагддаг гэнэ. Үүнээс хамгийн их тохиолддог хоёр төрлийн өөхлөлт байдаг.

1. Арьсан доорх өөх( subcutaneous fat)

2. Хэвлий доторхи өөх( visceral fat )

Арьсан доорх өөх хэвийн хэмжээнд байх нь хүний биед ашигтай байдаг. Харин хэвийн хэмжээнээсээ хэтрэхээрээ хэвлий дотор өөхлөлтийг ихэсгэж хэвийн бус болдог байх нь. Хэвлий доторх өөх хэт их болсоноос хүмүүс бидний эрүүл мэнд доголдож зүрх судасны өвчин, стресс, гормоны ( дааврын) тэнцвэргүй байдал үүсгэх гээд л өвчин болгоны суурь болдог.

Ихэнх хүмүүс мярайлаг хүмүүст дуртай нас яваад турах дэмий хэмээн ярьдаг. Би ч гэсэн хэт их турах дургүй. Гэхдээ л хэвлийн хөндийн өөхлөлтөөс ямар ч насандаа хамгаалж явах хэрэгтэй гэж мэднэ, тэгж ч хичээдэг. Насаараа л хөдөлж, алхаж, гүйж байгаагийн минь гол учир үүнд оршдог. Хүмүүс бид ядаж өөрсдийнхөө биед юу хэрэгтэй юу хэрэггүйг мэддэг, хэрэгтэй зүйлээ өөртөө бий болгох талаар уншдаг, судалдаг, санаачилгатай байдаг байхсан. Дотор өөхлөлтийг багасгахын тулд та дараахь зүйлсийг хийхэд л хангалттай.

1. Дасгал хөдөлгөөн

2. Эрүүл хооллолт

3. Шөнийн нойроо сайн авах

Эрүүл биед саруул ухаан оршино.

Б.Загдаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.