Австрали хөл хориог 3 үе шатаар сулруулна

Twitter Print
2020 оны 05-р сар 08-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон энэ баасан гарагаас эхлэн хөл хорионы дэглэмийг 3 үе шатаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Энэ баасан гарагаас эхлэн хэрэгжих эхний үе шатны дагуу гэртээ 5 хүн цугларч болох бол гадаа 10 хүртэлх хүн цугларах боломжтой болох юм. Кафе, зоогийн газар, дэлгүүр худалдааны төвүүд, сургууль цэцэрлэгүүд болон хүүхдийн тоглоомын талбай ажиллаж эхлэх аж. Түүнчлэн иргэд дотооддоо чөлөөтэй зорчих боломжтой болж байгаа аж. Харин иргэдэд боломжтой бол аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа аж.

2 дахь үе шатыг хувьд нэг дор 20 хүртэлх тооны хүн цугларахыг зөвшөөрч, кинотеатр, фитнессийн төвүүд, гоо сайхан, спортын төвүүдийг нээх бол 3 дахь үе шатаар 100 хүртэлх тооны хүмүүс цугларахыг зөвшөөрөх гэнэ. Түүнчлэн дээрх 3 үе шатыг чухам хэзээнээс хэрэгжүүлэхийг мужийн удирдлагууд шийдэх ба Квийнслэнд болон Хойд бүс нутгийн удирдлагууд хэдийн хөл хориог сулруулах арга хэмжээнүүд авч эхлээд байгаа билээ. Ерөнхий сайд Скотт Моррисон хөл хориог сулруулах талаар, "Хөл хориог сулруулсанаар халдвар авах тохиолдлууд нэмэгдэнэ. Бүх зүйл төлөвлөснөөр болохгүй. Гэхдээ бид айдсаасаа болоод урагшлах боломжоо алдаж болохгүй." гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.