“Женко” Баттулгын “МАНАН” киноны I анги дууслаа

Twitter Print
2014 оны 04-р сар 18-нд 13:44 цагт
Мэдээний зураг,
Төр засаг тогтворгүй, эдийн засаг уналттай, хө­рөнгө оруулагч нар дүр­вэсэн, дайжсан байдал хэнд ашигтай юм бэ.

Ард ир­гэд уруу дорой, ашигт малтмал нь үнэ цэнгүй, дот­роо хямралтай улс орон хаашаа явдаг юм бэ. Эдийн засаг нь сульдаатай, эв түн­жингүй улс орноор том гүрнүүд хэрхэн наадаж буй жи­шээ, сургамжуудыг бид мэднэ.
Дэлхийн орнуудад бай­­саар байгаа билээ. Үүнээс үүдэн Засгийн газ­рын “Давхар дээл”-ийг тай­лах (АН-ын турсагыг хуу­лах) үйл явцын цаана на­муу­дын ашиг сонирхол, улс­­төрч­дийн амбицаас илүү гадны нөлөө байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ.
Засгийн газрын “Давхар дээл”-ийг тайлах үйл явцад Засгийн газрын ги­шүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар байгаа нь сонирхол татна. Эд­гээр гишүүн сууж яваа за­виныхаа ёроолыг хулгана шиг мэрж орхилоо. Тэдэнтэй “хамтарсан” УИХ-ын ги­шүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Батцогт нарын хувьд засгийг ганхуулахад гайхаад байх зүйл огт үгүй. Учир нь тэд угаасаа “Шударга ёс эвсэл”-ийн буюу Н.Энхбаярын хүмүүс. Гэтэл Хүнс хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан улстөр АН-ын олон гишүүнийг хирдхийлгэхэд хүргэсэн билээ.

Энэ нам “Элсний 13” гэдэг чонотой нийлсэн гэ­рийн нохой шиг нөхдөөс болж олон сонгууль да­раалан ялагдах нүхээ малтсан.
Ийм сургамж байсаар байтал, мэддэг атлаа, өөрөө ярьдаг хэрнээ Х.Баттулга ийм улстөр хийсэн нь МАНАН гэхээсээ илүү гадны нөлөө гэлтэй. МАНАН-гийн Засгийн газрын ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга бас л огцруулах санал гаргаж байсан. Түүнд аль ч Засгийн газар таалагддаггүй. Тэгсэн хэрнээ МАНАН-г хүсэхийн учир юу юм бэ. Хөлөг онгоц­ныхоо ёроолыг мэрсэн Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Тэр­бээр “Эх орон” намын ги­шүүн байсан юм билээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хө­дөл­гөөний нам, М.Зоригт Иргэний Зориг нам, Р.Бурмаа хөдөлгөөнөөс АН-д орж ирсэн байдаг. Байр­наа­саа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдгийн адилаар нам дамжсан нөхдөд үнэт зүйл үгүй болдог гэнэм. АН-д шургалсан нөхөд Засгийн газраа унагах гээд улайрч эхэлсэн байх юм.

Ямартай ч “Женко” Х.Баттулгын “МАНАН” киноны I анги төгс­лөө. Харин дараагийн анги яаж үргэлжлэхийг та бид хүлээх л үлдэв.

Т.Эрдэнэ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (118.41.147.218) 2014-04-18 20:51
      • 0
      • 0

      Battulga bol Mongold bga jinhene ulstorch. Mongoliin toloo zutgej bga jinhene Mongol. Iim hun olon baival Mongol uls hogjino. Hogjihoo bolii gehed yadaj tusgaar togtnoloo avch uldene. Busdaar onoodriin Mongol hetsuuhen l bga shde. Bugd medej bga. Ene hun yaridag bas yarisanaa ajil bolgodog hun... demjij bnaa.

      Хариулах