Шигшмэл хурдан хүлгийн уралдаан болно

Twitter Print
2014 оны 04-р сар 18-нд 14:18 цагт
Мэдээний зураг,
Энэ сарын 27-нд Хүй долоон худаг-Цагаан хөтөлд “Шигшмэл Монгол хязаалан шүдлэнгийн уралдаан” болно. Жил бүрийн хавар уламжлал болгон зохиогддог дээрх уралдаанд улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байгаагүй  үрээнүүд уралддаг. Өөрөөр хэлбэл цэвэр цусны болоод эрлийз үрээнүүдийг уралдуулахгүй юм байна. “Шигшмэл Монгол хязаалан шүдлэнгийн уралдаан”-д оролцоход 300.000 төгрөгийн хураамжтай аж. Мөн хязаалан насны морь 12 км, шүдлэн 10 км-ийн зайд уралдахаар болжээ.

ММСУХ-ноос хавар цагийн нээлтийн уралдаанаа саяхан хийсэн. Харин морин уралдааны үеэр унаач хүүхэд унаж бэртэх, хүнд хөнгөн гэмтэл авах нь буурахгүй байгаа. Иймд холбогдох байгууллагууд уралдааны үеэр хяналт тавьж ажиллаж байгаа аж. “Дүнжингарав-2014”-ын үеэр 13 хүүхэд мориноос унасан бол хоёр хүүхэд нь гарын шууны хэсгээ хугалсан юм. Зохион байгуулагчид хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг тэргүүнд тавьж, гараанаас бариа хүртэл өндөр хяналттай уралдуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.