Ам нь үмхий, гэр нь үмхий, машин нь үмхий. Ийм хүмүүс хэзээ ч мөнгөтэй болж чадахгүй...

Twitter Print
2021 оны 06-р сар 07-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Хүн ер нь бүх газар тохитой, тухтай, тайван байж чадвал бизнес нь ч тэр, ажил нь ч тэр, эрүүл мэнд нь ч тэр ямар асуудалгүй байж чадна. Манайханд нэг тийм сонин хандлага байна. Өө, энэ түрээсийн байр юм чинь нээх сүртэй юм хийгээд яах юм. Өө энэ түрээсийн ажлын байр юм чинь яахын гээд л. Эрдэнэт хотод ажиллаж байхад нэг залуу нарийн боовны цех дээрээ зөвлөгөө авъяа гээд дуудсан.

Яваад орсон чинь тэнд сандал байгаагүй. Зүгээр л дууссан тосны савны хоосон канистар л байсан. Тэр хоосон канистар дээрээ ажилчдаа суулгадаг. Ажилчдын хоол иддэг өрөө рүү орсон чинь зүгээр л хоосон варены шил байсан. Тэнд ямар ч гэр бүл шиг орчин байгаагүй. Тэндээс шунал, мөнгө олох гэсэн хүсэл л үнэртэж байсан. Ер нь тохь тухгүй газар хэзээч мөнгөний зөв урсгал байдаггүй. Ингээд тэр залуу ажлаа ч тохижуулсан, нэг жилийн дараа төсөөлж байснаасаа илүү сайхан ажлын хамт олонтой болж, орлого ашиг нь ч нэмэгдсэн.

Нэг мэдэхэд чи наад түрээслээд нээх удахгүй дээ гэсэн байрандаа 3,4 жил амьдарсан байх вий. Нэг талаасаа зээл төлөөд, өөрийн гэсэн байртай болж байгаа нь сайхан хэдий ч нөгөө талаасаа түрээсийн ч бай, таны өөрийн болох гэж байгаа байр ч бай ялгаагүй та болон таны хайртай хүмүүс амьдарч байгаа шүү дээ. Гэрээ тохижуулна, гэртээ засвар хийнэ гэхээр хэзэн сая болно гэж буруу ойлгодог. Гэтэл дундаж 60м/кв байранд энгийн засвар хийлээ гэж бодоход 2 сав эмульс, 20ш урлон обой, 3л будаг л орно шүү дээ.

Солонгос эмульс нийлээд 70к, обой нь 160,000₮, будаг нь 25,000₮ багс, замаск, шпател гээд туслах материал нь 10,000₮ нийт 260 гаруй мянган цаас. Чи 300,000₮ гаргаад гэрээ цэвэрхэн цэмцгэр тухтай болгож сайхан амьдарч чадахгүй бол хүн гэж яваад яах юм бэ? 1 сард 100,000₮ цаашаа хийж байгаад 3 сар гүрийгээд байраа засал даа. Нээх байр засах хүн хайсан хүмүүс.

Обой нааж, тааз эмулсдэх амархан шүү дээ. Ямар плита нааж, байшин барих гэж байгаа биш. Хуучин буйдангаа 100,000₮ бүрүүлэх тийм ч хэцүү биш. Нэг хавтан 48,000₮ худалдаж аваад хэд ч яаж ч хуваалгасан хөрөө рам нь дээр 5000₮ зүсч өгдөг. 300,000₮ 6ш хавтан авч хувцасны шкаф, тавиур, ширээ хийх тийм ч хэцүү биш. Энгийн хаягдмал модоор ч гэрээ чимэглэж болно ш дээ. Гол нь би эдгээр хүмүүсийг ерөөсөө сэтгэлгүй байна, амьдрадлаа, орчноо, байгаа зүйлээ өөд нь татаж өөрчлөе гэж огт боддоггүй хүмүүс байна гэж харж байна.

Тэгчихээд Дөлгөөнөө мөнгө яаж дуудах вэ?, Энэ зүйлээ яаж зарах вэ? Хурдан заруулах ямар дом арга байн гэж асуугаад байгаа хүмүүсийг духан дээр нь үнсээд бөгсийг нь гаргаж байгаад зөөлөн алгадмаар санагддаг.

Ам нь үмхий, гэр нь үмхий, машин нь үмхий.

Навсайсан гэрт, ер нь хуучин таагүй муу зүйл хэрэглэдэг, удахгүй өөрчлөнө гэж боддог хүмүүсийн амьдрал хэзээч өөрчлөгддөггүй юм шүү. Хэзээ ч мөнгөтэй болж чадахгүй.

Мөнгөтэй болно гэдэг чинь хувийн сахилга бат, соёл, харилцаанаас хамаардаг. Эдгээр зүйлс нь нийлээд мөнгө олох урсгалыг бүтээдэг. Сахилга батгүй хүн, соёлд суралцаагүй, харилцаагүй хүнд мөнгө олох боломж бараг л үгүй.

Зүгээр л нүдээ нээгээд жаахан судалгаа хий. Facebook ухаж, өнөөдөр идэж байгаа гурвалжин будаагаа эрүүлжиж байна гэж өөрийгөө хуурч, наргүй, хиртэй гэрт хэвтэж байснаас хэрэгтэй зүйлээ хийж судлаж, ядаж өөрөө гэрийнхээ паарыг будаж, цонхныхоо резинийг солиод сурчих хэрэгтэй.

Азийн Фенгшүй холбоо

Э.Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Z

      (213.55.225.148) 2020-12-09 01:57
      • 0
      • 0

      Yaahav de amidrah orchin usuj tursun humuujil soel, niigem bas holbootoi sh de. Yum bolgoniig shuumjileed goochilood gadaad oron humuustei duitsuulj haraad baival buh l yum shuumj bga. Bitgii haritsuulalt hii , niigem humuus mungu bodoj bn bugd shaardagdaj bn yaduu amidral ih bn ....

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.125) 2020-05-01 23:28
      • 0
      • 0

      Энэ фенг шүй гэдэг чинь тэр чигтээ мөнгө л ярих юм аа.

      Хариулах

    • Зочин

      (182.160.33.101) 2020-04-30 12:39
      • 0
      • 1

      Хэзээ монгол хүн дээд доод амаа малладаг болно доо

      Хариулах

    • Zochin

      (66.181.176.101) 2020-04-30 10:02
      • 1
      • 1

      Uneen, yalanguya hunii ehner bolson zaluu emegteichuud zalhuu, ger ornii ajil hiih yamar evselgui bna, huugee iim humuustei suulgaval 1 nasnii zovlon shuu!!!!

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.140) 2020-04-29 18:03
      • 0
      • 1

      Яг.

      Хариулах