
Дундговь аймгийн Луус сумын иргэн 35 настай, эрэгтэй С өчигдөр /2019.12.01/ алга болжээ. С нь тус сумын Наран багийн Баянхар гэдэг газарт автомашин нь эвдэрч, хамт явсан З, Т нар сумын төвөөс тусламж дуудахаар явсан байна.
С-ийг ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд явсан ба иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд байгаагүй байна. Иймд энэ тухай өнөөдөр 04:22 цагт сумын удирдлагад мэдээлж, тус сумын Засаг даргын Тамгын газрын гурван алба хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч сураг гараагүй байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажлыг эхлүүлээд байгаа ажээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.