Бээжин Сьерра-Леонтой 55 сая ам. долларын гэрээ хийсэн нь олны анхаарлыг татаж байна

Twitter Print
2021 оны 05-р сар 22-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Сьерра-Леоны засгийн газар тус улсын баруун эргийн дархан цаазат газарт Уэйл Бэй далайн эрэг дээр 100 га талбай газарт загасны үйлдвэр барихаар Хятадын засгийн газартай 55 сая ам. долларын гэрээ байгуулсан нь орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид болон хүний эрхийн байгууллагуудын бухимдлыг төрүүлээд байна.

Сьерра-Леоны Баруун эргийн дархан цаазат газарт харъяалагдах Уэйл Бэй далайн эрэг болон эргийн дагуу байрлах тропикийн ширэнгэн нь ой нь устаж үгүй болж буй, нэн ховордсон ургамал амьтдын эх нутаг юм.

Түүнчлэн орон нутгийн загасчид Уэйл Бэй орчмын уснаас барьсан загас барьж амьжиргаагаа залгуулдаг ба тэдний барьсан загас дотоодын загасны зах зээлийн 70 хувийг бүрдүүлдэг байна.

Уэйл Бэй далайн эрэг дээрх баригдах загасны үйлдвэр нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, их хэмжээний хортой хог хаягдлын эх үүсвэр болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Фрийтауны эрх баригчид Бээжинтэй гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрсөн ч гэрээнд заагдсан мөнгөний хэмжээ, нөхцлүүдийг ил зарлахаас татгалзсан байна.

Өнгөрсөн мягмар гарагт Сьерра-Леоны Ерөнхийлөгч Жулиус Маада Био хоёр улсын байгуулсан гэрээ нь Бээжингийн Нэг бүс-Нэг зам санаачилгын хүрээнд хийгдэж, орон нутгийн загасчдыг дэмжих зорилготой хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр гэрээний дагуу байгаль орчны шаардлагатай бүх үнэлгээ дүгнэлт хийгдэх аж.

Гэсэн хэдий ч энэхүү гэрээ нь байгаль орчныг хамгаалах үйлсэд тэргүүлэгч нь байна гэсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний зорилготой нь нийцэхгүй байгааг ажиглагчид онцолж байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа "загасны орчин үеийн үйлдвэртэй болохыг Сьерра-Леоны ард иргэд 1970-аад оноос хойш удаан хугацааны турш хүсч ирсэн" гэжээ.

Харин Хятадын эрх баригчид гэрээнд заагдсан санхүүжилт нь Хятадын банк эсвэл хувь хүнээс гарч байгаа эсэх, санхүүжилтийг олгосон эсэх мөн үйлдвэрийг Хятадын компани барих эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Загасны үйлдвэрлэлийг зөв бөгөөд хариуцлагатайгаар өргөжүүлж чадвал энэ нь Сьерра-Леоны хүнсний аюулгүй байдал, экспортод сайнаар нөлөөлөх ч талуудын байгуулсан гэрээний нөхцлүүд тодорхойгүй байгаа нь олон нийтийн эргэлзээг төрүүлж байна.

Нөгөөтэйгүүр БНХАУ-ын Нэг бүс-Нэг зам санаачилгын хүрээнд хийгдсэн гэрээнүүдийн нөхцлүүдийн дийлэнх нь нууцын зэрэглэлтэй байдаг болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/05/21/china/sierra-leone

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин19001973

      (103.26.195.131) 2014-04-21 11:50
      • 0
      • 0

      жолооч танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй байана уу тэгвэл та манайд ханд бид танд хурдан шуурхай мэдээлэлийг хүргье. авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.194) 2014-04-21 08:30
      • 0
      • 0

      gaj uzegdelruu uls orniig uruu tataj bdag ene zaluu.com bur soliorchee oorsod dotor n iim zeremdeg yumnuud bdag bolood l gargaj uzuuldag yum bn

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.194) 2014-04-21 08:28
      • 0
      • 0

      iim baliar hunee anduursan zuiliig uzuuleed ch yadgiin teneg malnuud

      Хариулах

    • Зочин

      (80.251.246.118) 2014-04-20 18:57
      • 0
      • 0

      iim eregtei gej haa baisiin iim baihiin bol eregtei baih ni hamaa algaa

      Хариулах

    • Зочин

      (202.21.96.178) 2014-04-20 15:28
      • 0
      • 0

      олон нийтэд сурталчилаад байх зүйл бишээээээээээ

      Хариулах

    • Зочин

      (203.194.115.177) 2014-04-20 14:34
      • 0
      • 0

      ODOO HUSVEL EM < Hormone> biyend chini shahaad hedhen jiliin dotor eregtei huniig emegtei bolgoj bainadaa....

      Хариулах

    • Зочин

      (49.0.184.213) 2014-04-20 12:12
      • 0
      • 0

      ali hediin shiljtsn shdee, jishee n jvjigchin Nawchaa bn shdee haha

      Хариулах

    • Зоч123ин

      (202.131.226.194) 2014-04-20 11:23
      • 0
      • 0

      shijgiin yuma

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.200) 2014-04-19 23:40
      • 0
      • 0

      odoo tegvel emegteichuud ni ershuud torhruu shiljih l uldej baigaa yum baina daa,tegeed ch odoo tsagt barag l shiljsen baigaadoo,amidraliin hund huchiriig ihenh emegteichuud uurch baigaashdee nuulgui helehed,,,ted bol buduun baragiin er hun shig l baitsgaaj hatuu hutuug davj baina shuu dee,,,,ene bol unen tuuh shuu,gaduur yavaad haraarai

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.159) 2014-04-19 17:53
      • 0
      • 0

      Сайхан л амьтад байна ш д

      Хариулах

    • Зочин

      (202.179.22.89) 2014-04-19 16:22
      • 0
      • 0

      ene odoo yu bolj bn daa delhiin suirel oirtoj bgaan bn daa.

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.7) 2014-04-19 15:22
      • 0
      • 0

      emegtei gej haraad durlahar yum bn

      Хариулах