Энэ зундаа хотын төвийн хороодыг яндангүй болгож, хийн түлшинд шилжүүлж эхэлнэ

Twitter Print
2023 оны 01-р сар 10-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар агаарын бохирдлын асуудлаар 32-ын тойрогт байрлах Хэрэглэгчийн хяналтын төвд ажиллалаа. Тэрбээр энэ үеэр дараах мэдээллийг өглөө.

Та яндангүй гэр хорооллыг бий болгоход хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ хэмээх сэтгүүлчийн асуултад БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар:
-Өрөөндөө бүтэн сууж амжилгүйгээр ажилдаа шууд орлоо. Энэ чиглэлд тодорхой үр дүн гаргаж ажиллана хэмээн намайг томилсон болов уу гэж бодож байна.

Сайжруулсан түлш бол богино хугацааны шийдэл. Дунд хугацааны шийдэл бол дэлхийн жишгийг дагаж хийн түлшинд шилжих юм.

21-р зуунд Улаанбаатар хотынхоо төвд утаа баагиулдаг байдлыг цаашид халахын төлөө ажиллана. Энэ зундаа хотын төвийн хороодыг яндангүй болгож, хийн түлшинд шилжүүлж эхэлнэ. Энэ бол дунд хугацааны шийдэл. Цаашлаад орон сууцжуулахад анхаарна.

Сайжруулсан түлш хэрэглээд таван жил болж байна. Дэлхийд хотын захын дэд бүтэц байхгүй бүсүүдэд хэрэглэдэг. Хийн түлшинд шилжихтэй холбогдуулан энгийнээр хэлэхэд, Машинд шатахуун өгдөгтэй адилаар хийн түлшний түгээгүүрүүдийг гэр хорооллын бүсүүдэд байгуулж, айл өрхүүдэд хий нийлүүлнэ.

Хийн түлшийг бүрэн нэвтрүүлтэл айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр олгох, энэ чиглэлээр ажилладаг компанийг шуурхай ажилд оруулах, Монголын хийн түлш нийлүүлэгч үндэсний компаниудтай хамтарч ажиллах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тодорхой төсвийг хотын төвийг яндангүй хороо, бүс болгох ажилд чиглүүлэх саналыг бэлтгэж танилцуулна.

-Хэрэглэгчийн хяналтын төв Улаанбаатар хотод байгаа 198 мянган янданг хяналтад бүрэн авахаар ажиллаж байна. Эхний ээлжид 120 орчим мянган янданг энэ төв дээрээс хянаж, яндангаас ялгарч буй утааг цахимаар тодорхойлж буй. Энэ төвийг өнгөрөгч оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан.

Нэгдүгээрт, яндангаа хөөлөх аяныг жил бүр зохион байгуулж, жилд 60-70 мянган айлын битүүрсэн янданг хөөлдөг байсан. Энэ бол маш хэрэгтэй ажиллагаа юм. Битүү яндан түлш уугих шалтгаан болдог. Яндангаас гарч буй утааны хугацааг хэмжихэд 25-35 минут байна.

Сайжруулсан түлшийг түлж эхэлсэн эхний жилүүдэд бид айл өрхүүдийн янданд явуулын станцаар хэмжилт хийдэг байсан. Ирэх даваа гарагаас явуулын станцаар айлуудын яндангийн утааны хугацааг хэмжиж эхэлнэ.

Өнөөдрийн бидний мэдэж байгаагаар түлшний уугилт 25-35 минут байна. Эхний жилүүдэд шахмал түлш 12-15 минут уугих тооцоололтой байсан. Гэвч энэ хугацаа 25-35 минут болж өссөн. Үүнд тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлнэ.

Нийт 62 мянга орчим битүү яндан байна. Тиймээс ойрын өдрүүдэд хүч нэмэн ажиллаж, эдгээр янданг хөөлж, шаталтын хугацааг богиносгоно.

Хоёрдугаарт, Шахмал түлшний үйлдвэртэй холбоотой орц, жор, норм, технологийг хянана. Мэргэжлийн хяналтын байгууллагын түлшинд тавих хяналтыг сайжруулна. Дээр дурдсан хоёр ажлыг хийснээр утааг 2019, 2020 оны түвшинд аваачиж буулгах боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.52.76) 2023-02-23 12:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

      Хариулах