Г.Загдааг дахин нэг сар хорихоор шийдвэрлэжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 04-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг шүүхийн шийдвэрээр хоёр сар цагдан хориод буй. Тэгвэл өнөөдөр (2020.06.04) түүнд холбогдох шүүх хуралдаан болсон бөгөөд прокурорын саналаар дахин нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн шүүхээс Г.Загдааг өнөөдрөөс эхлэн дахин нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.