Монголын үндэсний их сургууль хууль зөрчиж, газар сунгасан гэв

Twitter Print
2020 оны 08-р сар 11-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талын хашааг эвдэж тус төвийн эзэмшил газар руу халдахыг завдсан талаар тус төв цахим хуудсаараа мэдээлсэн. 

Тэгвэл хууль зөрчиж газар сунгасан асуудалд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан газар дээр нь ажиллаж холбогдох албаныханд үүрэг өгч байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын үндэсний их сургуультай холбоотой газрын маргаан үүссэнийг ажилтан албан хаагчид танилцуулж байна.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүрэлцэн ирж, ЭХЭМҮТ-ийн албан хаагч, ажилтнуудын байр суурь, асуудлыг сонслоо. "2015 онд Монголын Үндэсний их сургууль тус эмнэлгийн газар руу дайрч орж, хууль бусаар авсан байна. Эмнэлгийн бүх ажилчид төрийн өмчийг, мөн үйлчлүүлэгчдээ хамгаалахаар гарч ирж зогссон байна. Үүний цаана ажил цалгардаж байгааг анхаарах хэрэгтэй. Цаашид хувийн хэвшлийнхний хуулиас давсан энэ мэт үйлдэл үргэлжлэхгүй, санаа зоволтгүй" гэлээ. Бүх үйл явц хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэдгийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцоллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.