Та хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхдээ яагаад “Мангаа” болдог вэ

Twitter Print
2020 оны 05-р сар 19-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Та хүүхдийнхээ гэрийн даалгавраас болж зөрчил гаргалгүй, харин ч түүнд нь дурлуулан хийлгэх боломжтой гэдгийг мэдэх үү? Та дараах аргуудыг хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж байхдаа туршаад үзээрэй.

-Зорилгыг нь ойлгуул

Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.

-Хүүхэдтэйгээ уралд

Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг ба тоглоом тоглохоор илүү хичээдэг.

-Арга барилыг нь олуул

Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх гэх мэт аргуудыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй.Төлөвлүүлж, завсарлуулж амраан , залхаахгүй үргэлжлүүл. 

-Бие даалгах

Та хүүхдийнхээ өмнөөс хийж өгөлгүй асуусан асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй.

-Үргэлж урамшуул

Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсан учраас урмыг үг хэлбэл хүүхэд тань ирээдүйд хичээлээ илүү дуртай хийх болно.

Холбоотой Зураг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.