Дуучин Ч.Цэлмүүн ээжүүдэд зөвлөгөө өгчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 20-нд 11:27 цагт
Мэдээний зураг,
Анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш уран бүтээлээ ч, хувийн амьдралаа ч тэгш сайхан зохицуулж яваа дуучин Ч.Цэлмүүн цахим хуудсаараа дамжуулан зарим эмч нарт итгэдэггүйгээ илэрхийлэхийн зэрэгцээ залуу ээжүүдэд зориулан зөвлөгөө өгчээ. Тэрээр "Эмч нарын бичиж өгсөн эмийн зааврыг уншихаар ихэнхдээ л хүүхдэд болохгүй гэсэн байх юм. Өөрсдөө давхар судалж байгаарай, дараа нь эмнээс үүдэлтэй эмгэг үүснэ шүү” хэмээн бичжээ.

“Эмийн зохистой хэрэглээ” гэсэн реклам сурталчилгааг хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах болсон ч хүмүүс өвдөхөөрөө тааралдсан эмээ хэрэглэсээр байгаа. Харин та өөрөө хэрэгтэй, сайн гэсэн бүхнийг хэрэглэж болох ч бага насны хүүхдэд тэр бүхнийг хамаагүй өгч болохгүй гэдгийг Цэлмүүн өөрийн биеэр ойлгосноо ийнхүү цахим ертөнцийн найзуудтайгаа хуваалцлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.