Мачу-Пикчу-Оньсого мэт дурсгалын цогцолбор

Twitter Print
2023 оны 08-р сар 09-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Хамгийн гайхалтай оньсого мэт хөшөө дурсгалын цогцолбор нь ИНК-ийн үеийнх юм байна. Үүнд одоо болтол засвар хийгдээгүй гэнэ. 

Инкийн үе нь 1140 он орчим бөгөөд энэ нь Перу улсад бий. Мачу-Пикчу гэдэг нь “хөгшин оргил” гэсэн үг ажээ. Энэ нь Перугийн олон уул нуруудын нэг, эргэн тойрноо бодвол илүү үзэсгэлэнтэй, бараг тэгш гэж хэлж болохоор талбайд баригдсан. XVI зуунд Перуг эзэлсэн Испанийн эзлэн түрэмгийлэгчид ч, тэднээс хойно энд ирсэн хүмүүс ч, Мачу-Пикчуд амьдарч байсан Инкүүд ч өөрсдөө энэ хотын талаар ямар нэгэн бичгийн эх сурвалж үлдээгээгүй юм. 

Олон улсын археологичдын дунд Перу дахь инкүүдийн нууцлаг хотын тухай домог яриа тархсан байв. Гэвч америк эр Хайрам Бингем домог, хууч ярианд сэтгэл нь ханасангүй, тэрээр Мачу-Пикчуг 1911 оны долдугаар сарын 24-нд олтлоо нэлээн хэдэн жилийг зарцуулжээ. Түүхэнд өгүүлсэнчлэн, ачаа барааг нь үүрсэн хэдэн Перу иргэдийн хамт уул руу аялал хийсэн Бингем профессор “мартагдсан хотыг” хамгаалж буй хоёр индиан гэр бүлтэй таарчээ.

Гэтэл индиан жаалхүү профессороос нэг солийн зоос /30 цент/ авч, түүнд өвс ногоо битүү ургаж, тэр гэх тэмдэггүй болтлоо балрах шахсан нэгэн жимийг зааж өгсөн нь уулын орой дээрх эртний хотын балгас руу хөтлөх зам байлаа. Ийнхүү профессор нэг долларын гуравны нэг ч хүрэхгүй үнээр инкүүдийн хөгжил цэцэглэлт, доройтол мөхлийн гэрч болсон эртний хот руу хүрэх замыг олж мэдсэн байна. Хачирхалтай нь энэхүү нээлтийн дараа Мачу-Пикчуд 30 жилийн турш хэн ч хөл тавиагүй юм. 

Испаний эзлэн түрэмгийлэгчид Мачу- Пикчүгийн хаантай нь гэрээ байгуулах замаар хууран мэхэлж ар хударгаар нь олон мянган цэрэг оруулан тэднийг хороов. Хэдэн сая Инкүүдийг алж, цусанд хутгаж боол болгоход Инкийн цөөнхөн үлдэгдэл хэсэг нь амь зулбан оргож энэ оргил дээр үргэлжлүүлэн амьдарч үлдсэн аж. Цагаан арьстнууд алт мөнгөнөөс өөрийг бодох ухаангуй. Алт мөнгө харвал амиа өгч, нэгнээ алахаас буцахгуй хүмүүс тул амьдралын хамгийн чухал зүйлийг алт мөнгө архи хүүхнээр төсөөлдөг шуналт хүмүүс байв. 

Өөрсдийгөө өндөр соел иргэншилтэй гэж итгэдэг. Тэд Аугаа их Инкийн соёл иргэншилийн нууцыг устгаж, Инкүүд Испаниудын гарт үрэгдсэн. Одоо бидний оюун ухаан үл хүрэх, тайлагдашгүй нууцаа үлдээгээгүй байна. Инкүүд хүнийг мэдээ алдуулж дотор эрхтнийг шилжүүлэн суулгаж байсан нь археологийн олдвороор батлагдсан бөгөөд барилга байгууламжууд нь өнөөгийн архитекторууд бүтээн байгуулах боломжгүй гэдэг. Өнөөгийн шинжлэх ухаан ч нууцыг тайлж чадахгүй хэмээж байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.52.68) 2022-09-02 14:11
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах