Малайзийн онгоц дахин осолдох дөхлөө

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 10:18 цагт
Мэдээний зураг,
Малайзийн иргэний агаарын тээврийнхэний барцад арилаагүй байна. "Малайзийн агаарын тээвэр" компанийн нэгэн онгоц ослын буулт хийжээ. 159 зорчигч бүхий багийн долоон гишүүнтэй Boeing-737-800 онгоц урьд шөнө буюу даваа гарагийн 01:56 цагт Куала-Лумпур хотноо амжилтай газардсан аж.

Малайзийн нийслэл Куала-Лумпур хотоос Энэтхэгийн Бангалор хот хүрэхээр орон нутгийн цагаар 22:09 хөөрсөн MH-192 дугаар нислэгийн дугуй гацсаны улмаас замын дундаас буцсан байна. Уг нисэх онгоцны баруун талын дугуйны систем урьд нь гацаж байсан тухай "Малайзийн агаарын тээвэр" компаниас тайлбар өгсөн бөгөөд үүнийг тус улсын батлан хамгаалах яам нотолсон бол зам тээврийн яамны сайд Хишамуддин Хусейн: "Бүх зорчигчид багийнханы хамт амжиллттай газардлаа " гэж тэмдэглэжээ.

Малайзийн нисэх онгоцны буудлаас MH-192 нислэгийн онгоцонд шаардлагатай үйлчилгээ засвар хийсэн одоо саадгүй, аюулгүй нисэж болох болжээ. Тус улсын агаарын тээврийн үндсэн компани өмнөх Boeing-777-200 онгоцоо алдаад олоогүй байхад ийм хэрэг явдал гарсан нь дэлхий дахины хэвлэл мэдээллийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өнгөрсөн сарын 7-нд Куала-Лумпур хотоос Бээжин орохоор хөөрсөн онгоц 227 зорчигч багийн 12 гишүүний хамт сураггүй алга болоод сар гаран хугацаа өнгөрөхөд Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт унасан гэж үзэж байгаа бүсээс хар хайрцагны дохио ирэхээ больсон. Одоогоор 4500 метр орчим гүнд эрэл хайгуул явуулж байгаа боловч ядаж онгоцны хар хайрцагийг олж гаргах найдвар бөхөж байгаа нь илэрхий болоод байгаа билээ.

Л.Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.