Холестерины хүчээр л бид ой тогтоолттой, биеийн илч дулаантай байгаа юм, гэвч...

Twitter Print
2021 оны 09-р сар 28-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Холестерины тухай хэдэн үг...

Холестерин нь олон өвчин эмгэгийн шалтгаан, нөхцөл болдог гэж үздэг... Энэ нь үнэхээр л тийм хортой, биед байж болшгүй зүйл үү?... Асуудал бол зохих түвшинд байгаа эсэхийн тухай л юм.

Үнэндээ холестерины хүчээр л бид өдий зэргийн ухаан санаатай, ой тогтоолттой, эд эсүүд маань хэвийн өсөж олширч, бас бие махбод маань халуун дулаан, илч энергитэй байж чадаж байгаа юм. Биеийн бүхий л бодисын солилцоо, биохимийн урвалд бусад олон бодисийн адилаар холестерин ч бас чухал үүрэгтэй оролцдог.

Мөн холестерины түвшин тогтмол байх ёстой хэмжээнээс бага байна гэдэг нь тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй учир нь тархины 60% нь холестерин байдаг. Гол тэжээл нь дутагдсан тархи Альцхеймэр, Паркинсоны өвчин, зөнөгрөл зэрэгт амархан бууж өгдөг байна.

Бид бүгдээрээ л Д витаминыг биед ялангуяа хүүхдэд маш хэрэгтэй, бас тэр нь наранд биеэ шарсаны улмаас биед үүсдэг гэдгийг сонссон байх. Харин биед холестерины түвшин хангалттай их байхгүй тохиолдолд нөгөө чухал Д витамин чинь арьсанд үүсдэггүй. Яг нарийн яривал Д вит нь арьсны хамгийн гадна талын давхаргад бас арьсан дээр холестерины гол оролцоотойгоор үүсдэг. Тиймээс наранд хэдий их биеэ шардаг ч шарсаныхаа дараа тогтмол усанд ороод байвал нөгөө цаг заваа гарздаад олж авсан жаахан Д витаминаа угааж орхидог юм шүү дээ.

Олон хүмүүс яаж холестерины түвшинг бууруулах вэ гэж асуудаг. Гэхдээ үүнээс урьдаад яагаад түвшин нь нэмэгддэгийг мэдэх хэрэгтэй. Элэг бол хүний бие дэх асар нарийн ажиллагаатай лаборатори юм.

Хүний биед ямар нэгэн шархлааны хэлбэр буюу үрэвсэл үүссэн тохиолдолд элэг хэвийн хэмжээнээсээ илүү ихээр холестерин ялгаруулж эхэлдэг байна. Мэдээж зарим өвчин эмгэгээс үүдэлтэй шалтгаанууд бий л дээ. Гэхдээ дийлэнх тохиолдолд биед үрэвсэл үүссэнээс болж элэг холестерин ихээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Энэ нь нэг ёсны хамгаалалт гэж ойлгож болно. Бидний биед үүссэн (дотор , далд, ж.нь судасны дотор хананд г.м) тэр шархан дээр нөгөө холестерин маань очиж наалдаад бүрхээд авдаг. Ингэснээр тэр шархыг бохирдлоос хамгаалж түргэн эдгэхэд тусладаг байна.

Нөгөөтэйгүүр хэрвээ холестерин байх ёстойгоосоо их бвал тэр нь ямар нэгэн нуугдмал үрэвсэл байнаа, ямар нэгэн доголдол бодисын солилцоонд байна шүү гэж хэлээд байгаа биеийн хэл, дохио, маркер гэж ойлгож болно. Гэтэл дээр дооргүй бүгд л бие маань юу хэлээд байгааг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэлгүй, зүгээр л тэр маркерийг (холестеролийг) элдэв синтетик хороор бууруулахыг чухалчилдаг. Хэрвээ бие маань хэвийн, эрүүл саруул байгаа бол бие маань идсэн уусан зүйлээсээ хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь гадагшуулаад хаядаг иж бүрэн тоноглолтой юмсан. Өөрөөр хэлбэл бие маань холестерины түвшинг төвөггүй зохицуулж чаддаг, гэхдээ эрүүл бие шүү.

Товчхондоо бид чинь аливаа өвчний язгуур шалтгаантай биш, үр дүн, симптомтой нь л байлдаад байгаа юм.

Энэ бүхэн хэнд ашигтай вэ? Мэдээж аварга том, хүчирхэг эмийн үйлдвэрлэгчид л биднийг үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй байнгын хэрэглэгчид нь байлгаж байж л ашиг олно шүү дээ, яг л илюминати нар дэлхийг санхүүгийн төөрөгдөл манан дунд байлгаж боолчилж байгаатай адилхан.

Нэгэн жишээ хэлье. АНУ-д статин хэмээх холестерин бууруулах эм маш их ашигтай байдаг юм бна. Энэ бодис орсон эмүүдийг АНУ-д эмч нар нь улсаас тогтоосон холестерины нормоос хэтэрсэн холестеринтой хүн бүрд, тэр ч бүү хэл хүүхдэд хүртэл бичдэг гэнэ. Хэрвээ тийм хүнд эмч нь бичиж өгөөгүй бол эмч шууд л ажилгүй болдог. Харин өвчтөн нь тэр эмээ аптекаас аваагүй бол дараагийн удаа тэр хүн даатгалын дагуу үнэгүй үзүүлэх эрхээ алддаг. Ийм л систем тогтчихсон байна, цаана чинь. Бас дээрээс нь эрүүл насанд хүрсэн хүний биед байх ёстой холестерины хэмжээ нэлээд хэдэн жилийн өмнө 200 mg/dl гэж АНУд тогтоосон боловч энэ тоог улам багасгасаар байгаа. Одоо олон оронд 190 гэгдэх болж түүнээс дээш гарсан хүн бүрд нөгөө статинийг заавал уух болж байгаа юм. Хамгийн аюултай нь тэрхүү нормыг ямар нэгэн эрдэм шинжилгээний байгууллага олон жилийн турш хэдэн мянган эрүүл хүн дээр хийсэн туршилтын үндсэн дээр биш хэн нэгэн эрхтэн дархтаны шийдвэрээр тогтоодог байна.

Маш олон нэрт эмч судлаачдын хувийн ажиглалт туршлагаас үзэхэд эрүүл хүнд 240-260 mg/dl холестерин байх ёстой юм байна. Энэ талаар илүү сонирхохыг хүсвэл "Uffe Ravnskov эмчийн бичсэн "The Cholesterol Myths" гэдэг номыг олж уншихыг зөвлөх байна.

Бас холестерин бууруулдаг гэгдэх статин нь бидний боддогчлон биед ороод холестериныг шууд задалдаг ч юмуу, гадуур нь бүрхэж аваад биеээс гададгшлуулдаг эд биш. Харин хүний элгэн дэх ямар нэгэн энзим бүрэлдэх процесийг зогсоож блоклодог. Өөрөөр хэлбэл элэгний хэвийн үйл ажиллагааг хүчээр өөрчилдөг гэсэн үг юмаа. Ийм "бяцхан" шалтгааны улмаас холестериноо ямар түвшинд бгаа болон буулгах эсэх талаараа сайтар бодож болгоогоорой хэмээн зөвлөх байна.

Нэмж сонирхуулахад холестериныг буруутгадаг гол зүйл нь цусны судасны хатуурал бас бөглөрөл байдаг. Гэтэл тэр бөглөөс болсон хатуу зүйлийнх нь өрдөө 3-5% нь л холестерин байгаа нь тогтоогдсон. Учир нь холестерин багатай биед Д витамин заавал дутагдалтай байдаг ба Д байхгүй бол хоол хүнсээр болон нэмэгдэл байдлаар аваад байгаа кальци маань очиж наалдах ёстой ясандаа биш, харин хаа таарсан газраа бөөгнөрч хоцорсоноос болдог байна.

Энэ нь судас хатуурал, үе мөч шохойжих, тэр ч бүү хэл хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг.

Бас холестериныг муулахад маргарин үйлдвэрлэгчид томоохон лобби хийсэн байдаг. Бүгд мэдэх ёстой зүйлсийн нэг бол маргарин болон бүх төрлийн транс тос нь зүрх судасны гол дайсан шүү. Пластик савалгаатай, өндөр температурт боловсруулсан бүхийл төрлийн тос биед хортой, маргаринаас дутахгүй. Натурал өөх тосноос илүү тэдгээрээс бид зайлсхийх ёстой боловч бүх түргэн хоолны газруудад яг л тийм транс тос буюу бидний бие, хоол боловсруулах эрхтэн маань задалж шингээж дийлдэггүй тийм тосыг ашигладаг нь нууц биш. Тэд чинь нь биднийг аажим булшилдаг гэхэд буруудахгүй.

Бас өөх тосыг (натурал болон цэвэршүүлээгүй, өндөр температурт боловсруулаагүй тос) тас хорих нь таныг цөсний чулуутай болгоход нөлөөлдөг гэдгийг санаж яваарай. Тэгэхээр л аливаа зүйлийг илүүдүүлж дутуудуулж буруудуулалгүй алтан дунджийг нь олж мэдлэг мэдээлэлтэй байж л эрүүл байх боломжтой. Эрүүл энхийг хүсье.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.