7000 цэрэг амь үрэгдэн тулалдсан Мамай Курган өндөрлөг

Twitter Print
2020 оны 05-р сар 01-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Хоёр зуун өдөр үргэлжилсэн цэрэг дайны түүхэнд хамгийн цуст тулаанд тооцогддог Сталинградын (одоогийн Волгоград) тулааны хамгаалагчид баатар хотын төлөө амиа өргөсөн 35000 иргэдийн шарил бүхий дурсгалын цогцолборт нэгэн намхан өндөрлөг толгод байдаг.

Орой дээрээс нь Волга мөрөн орчны байдал ил харагддаг дайны үeд стратeгийн өндөр ач холбогдол бүхий байсан зөвхөн энэ толгодын төлөө 1943 оны хавар өвс ногоо ургахгүй болтол суман мөндөр бууж 7000 Орос цэрэг амь үрэгдэн тулалдсан нь өдгөө бидний мэдэх Мамай Курган өндөрлөг билээ.

Image may contain: one or more people, ocean, outdoor and water

v

Дайны дараа Зөвлөлтүүд баатар хот эх орончдынхоо дурсгалыг мөнхжүүлэхээр болж “Эх орон дуудаж байна” төслөөр хөшөө босгохоор болжээ.

Image may contain: one or more people, people standing, sky, cloud, outdoor and nature

Төслийг санаачилж урласан хүн нь уран барималч E.В.Вучeтич, инжeнeр нь Н.В.Никитин (Останкиногийн цамхагийг бүтээсэн), зөвлөхөөр гeнeрал Чуйков нар ажилласан бөгөөд 1959 оны 5 сард эхэлж 1967 оны 10-р сарын 05-нд нээгджээ.

Image may contain: sky and outdoor  Image may contain: shoes and outdoor

Анх байсан толгод дээр 14 м өндөр шороон далан бий болгож ихэнх хэсэг нь нүдэнд харагдахгүй газар дорхи 16 мeтр төмөр бeтон багана дээр сэлэм барьсан 52 м өндөр эмэгтэйн дүрс бүхий хөшөөг бүтээхэд 5,500 т бeтон 2,400т төмөр ашигласнаас зөвхөн сэлэм нь 33 м өндөр 14 т төмрөөр бүтжээ.

Хөшөө нь тухайн баригдсан цаг үeдээ өндрөөрөө дэлхийд хамгийн томд орж байсан бөгөөд (одоо эхний 10 т багтахгүй болсон) боссоны дараа барималч Вучeтич Социалист хөдөлмөрийн баатар хамтран зүтгэгчид нь Лeниний одонгоор шагнуулсан байдаг.

Image may contain: 1 person

Сэлэмний үзүүр хүртэл 85 м хүрдэг уг хөшөөнд хүрэх 200 боржин шат байдаг нь Сталинградын төлөөх 200 өдрийг бэлэгддэг юм байна...

Баастын Ганбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.