Монголын боловсролд ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ шинэчлэлүүд

Twitter Print
2020 оны 09-р сар 01-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

1. ТѲЛБѲРГҮЙ ОЛГОХ ЁСТОЙ “СУУРЬ БОЛОВСРОЛ”

Moнголын ѳнѳѳгийн нийгэмд болоод дэлхийн хаана ч ажиллаж амьдрах чадвартай зѳв бие хүнийг тѳлѳвшүүлэх нь суурь боловсролын үндсэн зорилт мѳн. Нийтээр дагаж мѳрдѳх учиртай “Үндсэн хууль”-даа  суурь боловсролыг үнэ тѳлбѳргүй олгохоор заасан байгаа. Энэ нь ямар чадварууд байх вэ?

a. Хууль эрх зүйн мэдлэг дадал

b. Хэл харилцааны ѳндѳр соёл чадвар

c. Математик эдийн засгийн мэдлэг чадвар

d. Гоо сайхны боловсрол мэдрэмж

e. Эрүүл мэнд бие бялдрын мэдлэг дадал

f.  Байгаль экологийн мэдлэг дадал

g. Техник технологийн мэдлэг чадвар

h. Түүх уран зохиолын мэдлэг дадал

i. Мэдээлэл хүлээн авч боловсруулан ашиглах чадвар

j. Гадаад хэлний мэдлэг чадвар

k. Багаар болон хамтаар ажиллах чадвар дадал

l. Ѳѳрийгѳѳ илэрхийлэх болон бусдыг сонсох чадвар дадал

m. Гэр бүл бэлгийн боловсрол дадал

Зүгээр л энэ нийгэмд ямар иргэдтэй байхыг хүсч байна, түүнийгээ бид суурь боловсролоор бэлтгэнэ гэсэн үг. Ѳнѳѳгийн ЕБС иудад зааж буй академик хичээлүүдийг хооронд нь агуулгаар нь нэгтгэх замаар хѳтѳлбрийг боловсруулж болно. Улсын болоод хувийн хэвшлийн бүх сургуулиуд энэ суурь боловсролын хѳтѳлбрийг үнэ тѳлбѳргүйгээр заавал эзэмшүүлэх үүрэг хүлээнэ.

2.  ТѲЛБѲРТЭЙ ОЛГОЖ БОЛОХ “ХѲГЖҮҮЛЭХ” ХѲТѲЛБѲРҮҮД

 Заавал эзэмшүүлэх суурь боловсролын хѳтѳлбѳрѳѳс гадна хүүхдүүдийн авъяас сонирхол, ур чадварыг хѳгжүүлэх зорилготой “хѳгжүүлэх сургалт”-ыг ѳѳрийн боломж зорилгодоо түшиглэн сургуулиуд тѳлбѳртэйгээр хэрэгжүүлж болно. Одоо бидний маргалдаад байгаа “Кембрижийн хѳтѳлбѳр”, Америкийн болон Европын, Азийн сургалтын хѳтѳлбѳрүүд гэхчилэн. Нэгэнт хэрэгцээ сонирхол байгаа болохоор эцэг эхчүүд болон хүүхдүүдэд сонголт олгох ёстой. Харин уг хѳтѳлбѳрийн стандартыг БШУЯ магадлан хянаж зѳвшѳѳрѳл олгож байвал зүгээр. Энд хэдэн зарчим байна:

 -Хѳтѳлбѳрүүд нь дэлхийн стандартад тохирч буй эсэх

-Сургалтын материаллаг хангалт болон хэрэглээ нь боломжтой эсэх

-Хэт ашиг олох эсвэл мѳнгѳ угаах зорилготой эсэх

-Тѳгсѳгчдийн нийгэмд эзэлж буй нѳлѳѳ

 Жилийн тѳлбѳр нь ѳндѳр үнэтэй хэдий ч эцэг эхчүүд сонгон хүүхдээ сургаж буй ѳнѳѳгийн байдал  нь хэрэгцээ шаардлага ямар байгааг харуулж байна. Тэгэхээр би аажимдаа боловсролын салбарын хүртээмж болон чанарын адилтгах түвшинд заавал анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна.

 3.  “ХИЧЭЭЛИЙН ДАРААХ ХѲТѲЛБѲР”

 Бага наснаас нь хүүхдийн авъяас сонирхлыг илрүүлэн хѳгжүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангахад энэ хѳтѳлбѳр сайнаар нѳлѳѳлдѳг. Хуучнаар бол “дугуйлан” маягийн энэ хѳтѳлбѳр нь тэтгэвэрт гарсан сайн багш нар болоод хувиараа сургалт явуулахыг хүссэн сайн мэргэжилтнүүдэд боломж олгож байгаагаараа давуу байдал үүсгэнэ. ЕБС-ийн хичээл тарах үед “Хичээлийн дараах хѳтѳлбѳр”-ийн байгууллага хүүхдүүдээ машинаар очиж аван ѳѳрийн байрандаа сургалтаа үргэлжлүүлж эцэг эхчүүд нь ажлаа тарахад хүлээлгэж ѳгдѳг тогтолцоо юм. Эцэг эхчүүдтэй гэрээ хийж, энэ хугацаанд хүүхдүүдийн гэрийн даалгаврыг нь хийлгэх болон хоцорч байгаа хичээлүүдээр нь нэмэлт давтлага ѳгѳх боломжтой.

 Ийм байгууллагуудын зѳвшѳѳрѳл болон хяналтыг БШУЯ хариуцаж тѳлбѳрийг эцэг эхчүүд Хичээлийн дараах хѳтѳлбѳрийн байгууллагууд хоорондоо гэрээ хийж тохиролцдог. Зѳндѳѳ чиглэлүүд байж болно:

 a.     Математик болон байгалийн ухааны

b.     Хэл болоод нийгмийн ухааны

c.      Урлаг соёлын

d.     Ур чадвар болоод хѳдѳлмѳрийн

e.     Бие бялдар болон спортын

Энэ хѳтѳлбѳр нь хичээлийн бус цагаар эцэг эхчүүд болон боловсролын байгуулагууд хоорондоо харилцан ашигтайгаар хамтран ажиллах сайн боломж мѳн.

 4. СУРГУУЛЬ ОРЧИН БОЛ “АЮУЛГҮЙ БҮС” БАЙХ ЁСТОЙ

Хичээллэхээр сургууль руугаа ирж буцаж буй бүх хүүхдүүд аюулгүй байх ёстой. Эцэг эхчүүд сургууль багш нар хамтран ажиллаж, адилхан хариуцлага хүлээх ёстой тогтолцоо нь энэ. Анхаарах зүйл:

a.  Сургууль орчны зам талбай, анхааруулах тэмдэглэгээнүүд

b. Сургуулийн автобус

c. Хүүхдийг эцэг эхээс нь хүлээж авч , эцэг эхэд нь хүлээлгэж ѳгдѳг хариуцлага

d. Хичээлийн дараах хѳтѳлбѳртэй уюлдан ажиллах

Энэ нь хүүхдийг авто осолд ѳртѳх, хүчирхийлэл болон хүний наймааны золиос болохоос хамгаалан сэргийлэх зорилготой байна.

5. СУРГУУЛИУДАД ЭРХ, БОЛОМЖ ОЛГОЁ

ЕБС болон мэргэжлийн сургууль, Их дээд сургуулиудад Тѳрѳѳс учруулж буй дарамт шахалтаа багасгаж, тэдэнд эрх боломж олгох нь бие даан хѳгжих боломжийг олгоно. Үндсэндээ шударга ѳрсѳлдѳѳн бий болгоно гэсэн үг. Ямар асуудлууд байна вэ?

a. “Суурь боловсрол”-ыг улсын стандартаар олгож улсаас нэг сурагчид ноогдох зардлаар санхүүжилт авна

b. Харин “Хѳгжүүлэх сургалт”-ыг ѳѳрийн боломжиндоо түшиглэн хѳгжүүлж санхүүжилтын зарим хэсгээ ѳѳрсдѳѳ олох боломжтой

c. Ѳрсѳлдѳѳнд давуу байдал олохын тулд ѳѳрийн сургуулийн стандарт болон соёлоо ѳѳрсдѳѳ бий болгож багш нарынхаа мэргэжлийг сургууль дээрээ дээшлүүлэх боломжтой болно

d. Сургуулийн удирдлагыг дээрээс томилдог буруу тогтолцоог халж сургуулийн удирдлага болон менежмэнт ямар байхыг сургуулиуд ѳѳрсдѳѳ шийддэг болно

e. Сургуулийн чанарын үнэлгээг тѳгсгѳсѳн сурагчдын чадвараар үнэлдэг тогтолцоо бий болох ахул тоондоо бус тѳгсѳгчдийн чанартаа анхаарал тавьдаг хандлага бий болно

Яг үнэндээ ѳнѳѳгийн Улсын сургуулиудын бие даан хѳгжих боломжинд БШУЯ болон Тѳр ѳѳрѳѳ саад болоод байгаа. Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг улс хариуцаж бус, сургуулиуд ѳѳрсдѳѳ хѳгжүүлдэг болоход л бид хѳгжиж эхэлнэ дээ. Сургуулиудын удирдлага менежмэнтэд бизнесмэнүүд болон компаниуд эсвэл сайн мэргэжилтнүүд оролцож байж л зѳв шийдэл олж чадна. Ийм байдлаар боловсролын тэгш хүртээмж, тэгш сонголтыг бий болгож чадна.

ХЭН ХИЙХ ЮМ БЭ? гэж үү

Монголын ѳнѳѳгийн боловсролын салбарт шинэчлэл эхлүүлж буй “Шинэ Монгол” сургуулийн Ж.Галбадрах, Б.Наранбаяр, “Сант” сургуулийн З.Энхмѳнх гэхчилэн олон залуус байгаа. Боловсролын салбарт 20 жил ажиллахдаа 8 жил дунд сургуулийн захирлаар, 12 жил багшаар ажилласан миний хувьд сэтгэл ѳвтгѳж, зүрх шаналгадаг асуудал энэ.  Хэрвээ эрх мэдэл олговол энэ бүхнийг заавал бодит ажил хэрэг болгох болно. Хамтдаа энэ чиглэлээр баг болон ажиллавал оролцохдоо баяртай байх болно. Зѳвхѳн би ч бус энэ чиглэлээр сэтгэл зовж, зѳв шийдлийг эрэлхийлж байгаа олон залуус байгаа гэдэгт итгэдэг. САЙН САНААЧЛАГА БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.