
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден коронавирусын цар тахлын үед Америкийн эдийн засгийг сэргээхэд зориулж иргэд болон аж ахуйн нэгжүүдэд 1.9 их наяд ам. долларын тусламж үзүүлэх хуулийн төслийг танилцуулжээ.
Жо Байдений санаачилсан хуулийн төслийн дагуу АНУ-ын иргэдэд тус бүр 1400 ам. доллар олгох аж. Тэрээр ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, цалингийн доод хэмжээг цагт 15 ам. доллар болгохыг санал болгожээ. Мөн мужуудад болон орон нутгуудын засаг захиргаанд нийт 350 сая ам. долларын тусламж үзүүлж, нийт 160 тэрбум ам. долларыг коронавирусын эсрэг дархлаажуулах аянд зарцуулах тухай хуулийн төсөлдөө тусгасан байна.
Түүнчлэн уг хуулийн төслийн дагуу коронавирусын цар тахлын улмаас хамгийн ихээр хохирол амсаад буй жижиг дунд бизнесүүдэд 35 тэрбум ам. долларын зээл олгох аж. Өнгөрсөн 12-р сард АНУ-ын Конгресс иргэдэд тус бүр 600 ам. долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж, энэ сарын эхнээс уг мөнгийг олгож эхэлсэн билээ.
Эх сурвалж: Interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.26.194.13) 2014-04-22 16:54Бурхан гончиг сvм!
Хариулах