Украины ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн пиар

Twitter Print
2014 оны 04-р сар 22-нд 18:05 цагт
Мэдээний зураг,
 

Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байна.

Тус улсын сонгуулын ерөнхий хороонд албан ёсоор бүртгэгдсэн 23 нэр дэвшигч тус бүр хамгийн түрүүнд телевизээр 30-аас багагүй минутын хугацаанд  сурталчилгааг хийх болжээ. Тэд Украины нэгдүгээр суваг телевизээр өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 22-ныг дуустал өдөрт нэг удаа, үндэсний радиогийн нэгдүгээр долгионоор тавдугаар сарын 5-23-нд хоёр удаа ард түмэнтэйгээ холбогдох аж. Нэр дэвшигчид сонгуулийн компанит ажлын өмнө нийт сонгогчдын анхаарлыг татахын тулд олон ажил санаачлан хийж байгаагийн дотор саяхан зодуулж хэвтэрт орох дөхсөн ардын депутат Олег Царев "Зүүн өмнөдийн эсэргүүцэл хөдөлгөөн"-ий зохицуулагч болсон төдийгүй тарж бутарсан "Беркут"-ийг эргээд эмхлэн зохион байгуулахыг хичээж байгаа аж. Үүгээр зогсохгүй сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Оросын талыг баримтлагчдыг дэмжиж, евроинтеграцийг эсэргүүцээд зогсохгүй Гаалийн холбоонд нэгдэх асуудлыг ч мөн дэвшүүлэн тавьжээ.

Олег Царев сонгуулийн компанит ажлаа эртнээс төлөвлөсөн нь тодорхой байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр Николаев хотод очиж Украиныг нэгдмэл байдлын төлөө тэмцэгчид болон Оросын талыг баримтлагчдын хороонд болсон мөргөлдөөний үеэр бэртэж шархадсан хүмүүстэй уулзаж, ухуулга сурталчилгаагаа хийсэн боловч өндөгөөр шидүүлэн хөөгдөж байсан. Мөн дөрөвдүгээр сарын 14-нд ICTV телезвизэд ярилцлага өгөөд гарахдаа зэвсэглэсэн хэрцгий этгээдүүдэд зодуулж хэвтэрт орохоо дөхсөн. Эцэст нь тэрээр Украины тусгай хүчний "Беркут" нэгтгэлийг дахин эмхлэн байгуулахын тулд хүн тус бүрт 100-200 мянган доллар өгөхөөр амлаад байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Виктор Януковичыг Украинаас зугтан гарахад "Беркут" нэгтгэлийг татан буулгасан бөгөөд одоогийн шинэ засгийн газар тэднийг Майданы жагсагчдын эсрэг галт зэвсэг ашигласан гэж буруутгаж байгаа билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тэмдэглэсэн улаан өндөгний баярын үеэр тэдэнд баяр хүргэж " хууль сахиулах элит хүч" хэмээн өргөмжлөөд зогсохгүй эргээд албаа хаахыг уриалсан байна.

Л. Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.