"Согтуу хүнийг онгоцонд суулгадаггүй, хэргээ санахгүй хэмжээнд согтуу байгаагүй"

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 18:43 цагт
Мэдээний зураг,

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-аар дамжин Индонез руу явах замдаа “Korean Air”-ийн онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрсэн гэх дуулианд холбогдоод байгаа.

Тэрбээр өчигдөр БНСУ-д очиж, 10 гаруй цаг байцаагдсан бөгөөд энэ үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас санахгүй байна гэж мэдүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Тэгвэл эл мэдээллийн дор БНСУ-ын интернэт хэрэглэгчид доорх сэтгэгдлийг үлдээсэн байна. Үүгээр солонгосчууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын дуулианаар монголчуудыг дараах байдлаар дүгнэжээ.

※Согтуу хүнийг онгоцонд суулгадаггүй. Иймээс хийсэн хэргээ санахгүй хэмжээнд согтуу байгаагүй нь тодорхой.

※Цагдаад мэдүүлэг өгөөд л эхэлбэл бүгд согтуу “новш” болон хувирах юм даа.

※Ийм хүн ҮХЦ-ийн дарга гэхээр энэ улс ямар түвшинд байгаа нь тодорхой байна.

※Ганц ч онгоцгүй хоцронгуй улсын “гахай”.

※Өрөвдөлтэй амьтан. Хамаагүй хүний өгзгөнд хүрвэл “новш” болно гэдгээ мэдэхгүй байж ҮХЦ-ийн дарга хийнэ гэнэ ээ?

※Бүхэл улсын ҮХЦ-ийн дарга байж бэлгийн дарамт үйлдэх? Яаж хөгөө чирж байгаа нь энэ вэ? Монгол улс ч байдгаараа ялзарчээ.

※Энэ чинь л Монголчууд. Миний амьдардаг газар ирээд хараарай. Зүгээр л тэр чигтээ танхай амьтад. Кино театрт хүн мөрлөнө, түлхэнэ, муухай харна.

※Нисэж яваа онгоцноос шидээд үз, тэгвэл санах байх.

※Хоцрогдмол ийм оронд хүртэл доромжлуулах юм байна л даа. Цагдан хорих хэрэгтэй.

※Монгол жуулчид, энд амьдардаг Солонгос иргэд гээд л, ерөөс тэднээс бид өшөө авахад ч багадна. Үнэхээр түвшин доогуур ард түмэн. Монгол руу аяллаар явахгүй байсан нь дээр.

※Чингис хаанаас өөр юмгүй хоцрогдмол улс. ҮХЦ-ийн дарга нь ийм байхад энэ улсад очиж үзээд ч хэрэггүй.

※Харанхуй бүдүүлэг орны “малд” дорд үзэгдчихээд яагаад ноёнтон мэт хүндлэл үзүүлээд байгаа юм.

Эх сурвалж: Netizen Buzz MGLtrans хуудас

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.55.188.46) 2019-11-07 23:18
      • 0
      • 0

      Solongoschuud unen heljee.

      Хариулах

    • Би

      (202.9.43.137) 2019-11-07 22:23
      • 0
      • 0

      Өөрсдөө үхтэл царайлсан амьтад өчнөөн хүүхдээ живүүлж аллаа биздээ

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.33) 2019-11-07 19:58
      • 0
      • 0

      Бусдыг тэнэг гэж боддог хүн малаас дор гэдгээ мэддэггүй.

      Хариулах