
Өөрийгөө хайрлаарай гэхээр ямар нэгэн салонд очих ч юм уу эсвэл худалдан авалт хийх, найзуудтайгаа уулзах төдийхнөөр битгий хязгаарлаарай.
• Бусдад ханддаг шигээ өөртөө хүндэтгэлтэй хандаарай.
• Өөртөө битгий худлаа хэлээрэй. Хэн ч хууртах дургүй.
• Хааяа өөрийгөө уучилж өршөөж байгаарай. Сэтгэл онгойгоод дахиад итгэл алдахгүй дээ гэж бодогддог шүү.
• Өөрийгөө битгий өөлж гоочлоорой. Харин ч эсэргээрэй өөртөө баярлаж, талархаж, биеийнхээ ширхэг бүрийг үлдээлгүй хайрлаж гамнаж байгаарай. Бие сэтгэл бүх зүйл чинь чамд талархаад өөрөө босоод ургаад эхэлнэ хараарай.
• Өдөр бүр өөртөө зориулж цаг заавал гаргаарай. Чи бүх цагаа бусдад харамгүй зориулдаг ч өөртөө бараг цагаа зориулдаггүй. Тэр цагтаа болж өгвөл сунгалт хийх, ном унших, өөртэйгөө ярилцаж, огт тоохгүй үлдээгээд байгаа бие сэтгэлийн хэсгүүдээ таньж мэдэхэд, хэзээ ч өмнө нь бодож байгаагүй шинэ зүйлийг сонирхож суралцахад зориулаад үзээрэй.
Олон юм бодолгүй аль ч хэсгээс нь хамаагүй, хэдэн цаг минут ч хамаагүй зүгээр шууд эхлүүлээрэй. Дэмий олон бодол хүнийг дандаа боож хааж байдаг болохоор шууд л эхэлчих. Аяндаа жигдрээд учраа олоод эхлэнэ дээ.
Р.Анхням
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.