Хамгийн өндөр өртөг зардалтай зохион байгуулагдсан Олимпийн наадам

Twitter Print
2022 оны 01-р сар 18-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Хамгийн өндөр өртөг зардалтай зохион байгуулагдсан Олимпийн наадам

Сүүлийн жилүүдэд Олимпийн наадмыг зохион байгуулах өртөг зардал эрс нэмэгдсээр иржээ. Үүнд нөлөөлсөн олон талын хүчин зүйл байна.

Олимпийн наадмыг зохион байгуулахад зарцуулсан нийт хөрөнгийн талаар судалгааны байгууллагуудын олон талын судалгаа байдаг.

Одоогоор хамгийн өндөр өртөгтэй зохион байгуулагдсан Олимпын наадмуудын түүхийг товч авч үзвэл:

1. Зуны Олимпийн наадмын хувьд:

2021 онд зохион байгуулсан Токио2020 Олимпийн наадам ковидын улмаас бүтэн жил хойшилсон тул нийт өртөг нь ойролцоогоор 20.0 -28.0 тэрбум ам.долларт хүрсэн гэж судлаачид тооцоолжээ.

2. Өвлийн Олимпийн наадмын хувьд:

2014 онд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулсан Өвлийн Олимпын наадам нь улс төрийн ихээхэн ач холбогдолтой байсан тул ОХУ-ын Засгийн газраас Сочи хотод Олимпийн байгууламжуудаас гадна Керчийн хоолой дээгүүр автозам, төмөр замын гүүр барих гэх мэт дэд бүтцийн маш их хөрөнгө оруулалт хийсэн.

Иймээс Сочигийн наадмын нийт өртөг $0.0-22.0 тэрбум ам.долларт хүрсэн гэж үзжээ.

3. Тун удахгүй Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн Олимпийн наадмын үндсэн өртөгийг 4.0 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн боловч ковидын тархалтаас сэргийлсэн нэмэлт арга хэмжээний хүрээнд энэхүү наадмын зардал өсөх нь тодорхой байна.

Өнгөрсөн жилүүдэд Олимпийн наадмыг зохион байгуулсан олон томоохон хотууд өрөнд орж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орж байжээ.

Намжилдоржийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.