Эмийн үнийг үнэхээр бууруулах гэж байгаа бол бүх компаний эмийг адилхан бууруул

Twitter Print
2019 оны 12-р сар 03-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Нэг компаний эмийг хэд дахин өсгөж, бусдыг нь бууруулчихаад ард түмний нэр барьж болохгүй л дээ. 

Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгодог эмүүдийн жагсаалтыг баталж үнийн дээд хязгаарыг тогтоохдоо импортлогч компаниудын эмийн үнийг бууруулсан мөртлөө “Монос фарм” компаний эмүүдийг 3-5 дахин илүү үнэтэйгээр тогтоожээ. Тухайлбал, Иргэдийн өргөн хэрэглэдэг Амоксициллин 500 мг шахмалын үнийн дээд хязгаарыг тогтоохдоо “Монфа трейд” ХХК-ийн оруулж ирдэг Вимакс эмийн 20 шахмалыг 3450 төгрөгөөр тогтоосон мөртлөө “Монос фарм” ХХК-ийн оруулж ирдэг Амоксициллин эмийн 10 шахмалыг 9500 тогтоосон байна.

Карведилол эмийг гэхэд “Монос фарм”-ын эмийг бусад компанийхаас 3 дахин, Амлодипин эмийг 2,9 дахин гэх зэргээр зөвхөн “Монос фарм”-ын эмийг бусдаас 3-5 дахин өндөр үнэтэйгээр тогтоожээ. Эдгээр эмүүдийн чанар, эмчилгээний идэвхи нь ялгаатай бөгөөд энэхүү шинэчилсэн жагсаалтаар даатгуулагч иргэд чанар муутай эмийг илүү өндөр үнээр авах болчихоод байгаа юм. Энэ нь нэг аж ахуйн нэгжид хэт давуу байдал олгож Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн ашиг сонирхолын зөрчил гэж эмийн компаниуд мэдэгдээд байна.

Баасанжавын Отгон-н зураг.

Хэрвээ үнэхээр даварсан эм импортологчдыг хязгаарлаж эмийн үнийг бууруулах гэж байгаа бол яагаад “Монос фарм”-ын эмийн үнийг адилхан бууруулахгүй хэд дахин өсгөв гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. 

Сэтгүүлч Б.Отгон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.