Архины лонхон дахь хүүхдүүд

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр хүнс түгээлтэнд явсан олон зуун залуус дотроо нэгийг бодсон байх. Орой аянаас тараад бааз дээр очиход ихэнхи нь нэлээн "Цочир" хүлээж авсан байдалтай байсан. Ийм амьдрал байдаг гэж бодсонгүй, бүр арай л дэндүү гэх мэт…

Уул нь миний танил сэдэв, өнөө л нийтлэг зураглал тийм учраас их цочирдсонгүй зүгээр л бүтэн өдөржин тэр чигээрээ “Зэвүү” хүрээд яваад байлаа. Өгч байгаа хүмүүсийн сэтгэл үнэхээр сайхан авч байгаа хүүхдүүд ч үнэхээр цагаахан бас үнэнч шудрага, чааваас их л бодож “Гэрт хоёр дүү маань байгаа нэг боорцог нэмж авч болох уу ?” гэж асууж байгаа юм. Асуудал ерөөсөө томчуудад тэр тусмаа эцэг эхчүүдэд л байна. Хүнстэй богцыг маань булан тойроод архиар солих гэж оролдсон “Нэг” тохиолдлыг барьж авсан, хүүхдийн 100 гэж орсон мөнгөөр ч тэд дийлэнхээр нь архи авсан бололтой.

Архинд живж байна уу гэлтэй л хоёр алхаад нэг гуйвсан нэг тасарсан хүмүүс гудамжаар дүүрэн байсан. Хүчирхийлэл!

Тэр ерөөсөө хавтгай үйлдэгдэж байна. Зөвхөн гишүүдийн нууц группт яригдаж байгаа бяцхан хүүгийн хурууг аав нь “Зүсэж” гэмтээсэн тухай, ямар ямар лалар П-р нь дуудаж зодож хүчирхийлдэг тухай, ээжид нь яаж заналхийлж дарамталдаг тухай энэ баримтууд … Миний зогсож байгаа энэ зурган дээр ч ноцтой хүчирхийлэл давхар яригдана. Нэг тийм урт амьсгаа аваад “Мэдкүэээ бүр аймар байна аа” гээд хойшоо налмаар. Та бүхний авралаар ! Бид Ид шидийн орон хүүхэд хамгаалах төвтэй байгаа учраас арга хэмжээг шууд авах боломжтой, худлаа санаашраад суух биш шийдэлтэй байгаад бяцхан урам орно. Бид тухай бүрт мэдээллэж арга хэмжээ аваад явж байсан, анхнаас нь тэр зааврыг ч өгсөн. Гэхдээ Монгол улсад байгаа төрийн болоод төрийн бус байгууллагын хүүхдийн хамгаалах байрны нийт хүчин чадал бүгд нийлээд 100 хүүхэд хүрдэггүй юм шүү дээ.

Гэтэл хичнээн буудал, бар, PC-тэй билээ харьцуулаад үзээрэй. Энэ корона хөл хорио эхэлсэн өдрөөс эхлээд манай хамгаалах байрны ачаалал шууд 4 дахин нэмэгдсэн. Эцэг эх хэмээгч хүмүүс ажилгүй болоод, стресстэж бухимдаад, архи ууж түүнээ тайлаад эцсийн газар хүүхэд дээр хүчирхийллээр энэ бүхнээ тайлж байна. Хэдэн өдрийн хүнсийг залгууллаа, хэдэн мянган хүүхдэд хүрлээ … Их л баяртай байх ёстой байтал сэтгэл хоосроод нэг юм тээглээд байх юм. Насанд хүрсэн дөрвөн новш тасартлаа архидаж самарч байсан гэрээс хэдхэн алхамын хойно 10 орчим насны хоёр жаахан охин оюуны бэрхшээлтэй нэг эмээтэй хамт байсан … Тэр жалга бол автуусны буудлаас 3 км хойно, машин яваад очиход хэцүү тас харанхуй хог ба хүний нарийхан жимтэй тийм газар … Тэр хүүхдүүд 102,108 гэдэг утас руу залгах байтугай хоолойн дээрээ тавих талх ч үгүй хүүхдүүд байсан … Тэр дөрвөн новшын нэгийнх нь толгойд адын бодол орж ирэхэд, тэр нь үйлдэл болоход энэ ил болох уу ? Өдөр болгон энэ бүхнийг хараад байхад цагдаа, засгийн газрын мэдээгээр гэмт хэргийн гаралт буураад байна гээд албан ёсны мэдээ явуулаад байха юм?

Сонгуулийн өмнө хар бараан юуг ч мэдээллэхгүй гэж байгаа юм уу ? Коронагаар хүн үхэх, олон сарын тэжээлийн дутагдлаар ямар ч дархлаагүй болоод хүүхэд эндэх хоёр, энэ хоёр амь ялгаатай юм уу ? Аль нь чухал юм бэ ? Үнэндээ өлсөж л үхэж байгаа хэрэг биш гэж үү? Коронагаас том аймшигт тахал бол хүүхдээ ч хайрлахгүй, хэнийг ч юу ч гэхгүй бидний тархинд ч суучихсан тэр аймшигт тахал юм даа!

Өнөөдрийн ҮГ бол “Ядаж л бид зүгээр суугаагүй чадах чадахаараа хичээж байна” юм. Уучлаарай, хэрвээ хараал идсэн энэ постыг бичээгүй бол энэ гэгээлэг сайхан аян маань олон хүнд урам зориг өгөөд сайхан чигээрээ явах байлаа. Гэтэл нөгөө бодит байдал ийм л байна, хүмүүс ямар ч хандлагатай байсан бид урам зоригоо бас итгэлээ гээж болохгүй ! Сайхан амраарай

Ч.Ганжавхлан

2020.05.09 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.24.100) 2020-05-10 00:13
      • 0
      • 1

      Яанадаа энэ нийгмийг үнэхээр л ийм байгаа.

      Хариулах